2018.02.08

Өлзийт хорооллын хүүхдүүд сургуулийн автобустай боллоо

Хан-Уул дүүргийн 14-р хороонд буюу Өлзийт хороололд шинээр сургууль, цэцэрлэгийн цогцолборын баригдаж, өнгөрсөн намар нээлтээ хийсэн.

Өлзийт хорооны иргэд болон хорооны удирдлагуудаас хүүхдийн автобустай болох талаар санал, хүсэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд тавьж байсан билээ. Гишүүн ч холбогдох газарт нь хандаж, автобусны асуудлыг шийдүүлж өгнө хэмээн хэлж байсан юм. 

Хан-Уул дүүргийн 14-р хороонд шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн цогцолборын нээлтийн арга хэмжээний үеэр

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Нийслэлийн холбогдох удирдлагууд  сургуулийн автобусыг шийдэжх өгөх талаар санал хүргүүлсэн байна. Энэ дагуу 59-р сургуулийн сургуулийн хамт өчигдөр  автобусаа гардан авлаа. 

Сургуулийн хамт олонд автобус гардуулах үеэр

Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шинэ сар цагаар сар болох гэж буйтай холбогдуулан тойргийнхоо 80-аас дээш настай азай буурал, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх үеэр