2018.02.02
Тэтгэврийн насыг эцэслэн тогтоов
Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.
Хуулийн төслийн 1 дүгээр сарын 30-нд Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн.
Нийгмийн даатгалын болон халамжийн тухай хуулиудад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмж, 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь дээрх тооцоололтой харьцуулахад гурав дахин өндөр байхын зэрэгцээ монгол хүний дундаж наслалтын өсөлттэй нийцэхгүй байгаа аж. Энэ нь тэтгэвэр тогтоолгох нас ойртож, хүлээлт үүссэн даатгуулагч иргэдийг бухимдуулаад байгаа билээ. Харин Засгийн газар ОУВС-тай дахин хэлэлцээрт орж тэтгэврийн насыг хуучнаар үлдээхээр тохиролцсон юм.
Хуулийн төслийг НББСШУ-ны байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулав.
Байнгын хороо 2018.02.02-ны өдөр хуралдаж, хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд хуралдааны үеэр гишүүдээс асуулт гараагүй байна. УИХ-ын гишүүн М.Билэгт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасан нь 100 хувийн дэмжлэг авчээ.