Я.Санжмятав: Хоёр нам зөвшилцөж чаддагийг илтгэх нэг жишээ энэ боллоо
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 05 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Чинзоригийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятав өөрийн саналаа хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав
"АН, МАН малчид, мал аж ахуйн салбарт ажиллагсадыг ая тухтай, тогтвортой ажиллах, залуу малчдын халааг бэлдэх тал дээр байнга анхаарлаа хандуулж ирсэн. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна гэдэг МАН-ын сонгуулийн амлалт бол ард түмний сонголтод тодорхой нөлөөлсөн гэдэгт санал нэг байна.
Малчдын нэг жил ажилласныг 1 жил 2 сар гэж тооцох тухай шийдвэр гарсныг тооцох нь зүйтэй байсан болов уу? 1 жил 2 сараар тооцож 20 жил ажиллах юм бол малчдын тэтгэврийн насыг 3 жил 3 сараар наашлах тооцоо гарч байна. Мөн 1 жил 5 сараар тооцох тухай асуудал ч яригдаж байсан. Энэ бүхнийг тооцож үзэх юм бол ард түмэнд амласан амлалт бүрэн хэрэгжээгүй гэж болно.
Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж байгаа мэт боловч АН засгийн эрх барьж байх үеийн шийдвэрийн хэрэгжилт дээр нэмж тооцох ёстой байсан байх. Өнөөдрийн гаргаж буй шийдвэр бол АН-ын өмнөх шийдвэрийн үргэлжлэл учраас АН, МАН хамтарч малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлууллаа гэсэн ойлголцолд хүрч байна. Үүнтэй та бүхэн санал нэг байгаа байх. Тиймээс малчид цаашид тэтгэврийн насаа 5 жил гүйцэд наашлуулах асуудлаар шаардлага тавих байх.
Шинэ УИХ, Засгийн газар байгуулагдсанаас хойш амласан амлалтаа биелүүлж, гялайх зүйл хийгээгүй байна.
АН, МАН малчид, мал аж ахуйн салбарт ажиллагсадыг ая тухтай, тогтвортой ажиллах, залуу малчдын халааг бэлдэх тал дээр байнга анхаарлаа хандуулж ирсэн. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна гэдэг МАН-ын сонгуулийн амлалт бол ард түмний сонголтод тодорхой нөлөөлсөн гэдэгт санал нэг байна."
Малчдын нэг жил ажилласныг 1 жил 2 сар гэж тооцох тухай шийдвэр гарсныг тооцох нь зүйтэй байсан болов уу? 1 жил 2 сараар тооцож 20 жил ажиллах юм бол малчдын тэтгэврийн насыг 3 жил 3 сараар наашлах тооцоо гарч байна. Мөн 1 жил 5 сараар тооцох тухай асуудал ч яригдаж байсан. Энэ бүхнийг тооцож үзэх юм бол ард түмэнд амласан амлалт бүрэн хэрэгжээгүй гэж болно.
Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж байгаа мэт боловч АН засгийн эрх барьж байх үеийн шийдвэрийн хэрэгжилт дээр нэмж тооцох ёстой байсан байх.
Өнөөдрийн гаргаж буй шийдвэр бол АН-ын өмнөх шийдвэрийн үргэлжлэл учраас АН, МАН хамтарч малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлууллаа гэсэн ойлголцолд хүрч байна. Үүнтэй та бүхэн санал нэг байгаа байх. Тиймээс малчид цаашид тэтгэврийн насаа 5 жил гүйцэд наашлуулах асуудлаар шаардлага тавих байх.
Шинэ УИХ, Засгийн газар байгуулагдсанаас хойш амласан амлалтаа биелүүлж, гялайх зүйл хийгээгүй байсан. Тэгвэл энэ шийдвэр бол хоёр нам зөвшилцөж чаддаг юм бэ гэдгийн нэг жишээ энэ боллоо.
Тиймээс малчдын нэг жил ажилласныг нэг жил 2 сар болгон тооцох шийдлийг 3 сараар нэмэгдүүлж байгаа та бүхэнд малчид, сонгогчдынхоо өмнөөс талархаж байна.