2021.12.23

Г.Амартүвшин: Засгийн газраас орж ирж байгаа хуультай нэгтгээд хэлэлцэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

Тэтгэврийн хэмжээ их бага үүн дээр анхаарах хэрэгтэй. Засгийн газраас орж ирж байгаа хуультай нэгтгээд явбал дээр гэж харж байна. Тэтгэврийн хэмжээг тогтоох хугацааны хувьд сүүлийн 5 жил өндөр цалин авсан хүмүүс өндөр тэтгэвэр аваад бага цалин авч байсан хүмүүст үр дүн гарах уу? 4-5 тэрбум төгрөгийн зардал гарна гэж байна. Төсвөө шийдсэн энэ цаг үед энэ зардлаа яаж шийдэх гэж байгаа вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Пүрэвдорж хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn