2018.02.01
Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг өөрчлөх шаардлагагүй
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Энэ асуудал дээр онцгой анхаарахыг ажлын хэсгийнхэнд санууллаа.
Хуулийн үзэл санааг дэмжиж байна. Гэхдээ нэг алдаа байна. Цэргийн албан хаагчийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл гэж суутгадаггүй. Энэ шимтгэлийг төр хариуцдаг. Бусад албан хаагчдыг бодвол тушаалаар ажилладаг. Тангараг өргөж үүрэг гүйцэтгэдэг.
Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Үүнийг бусад албатай зэрэгцэн үзэж болохгүй. Цэргийн тэтгэвэр нь цэргийн албан хаагчдын үндсэн эрх, цорын ганц эх сурвалж болдог юм. Ийм учраас энэ асуудал дээр онцгой анхаарахыг хүсэж байна.