Ж.Сүхбаатар: Аливаа нэр агуулгаа илэрхийлж байдаг
-МАХН-ын энэ удаагийн бага хурал нэлээд онцлогтой болох гэж байх шиг байна. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Энэ бага хурлын гол онцлог бол манай намын удирдлагаас өмнө нь ч удаа дараа мэдэгдэж байсанчлан 2010 ондоо багтааж МАХН-ын ээлжит их хурлыг хуралдуулах асуудлыг шийднэ гэсэн мэдээлэл байгаа. Мэдээж, МАХН-ын XXYI их хурлыг хуралдуулахын өмнө түүгээр хэлэлцэх асуудалд бэлтгэх ёстой. Ажлын хэсгүүд .байгуулах шаардлага гарна.
-Та өнгөрсөн хавар ярилцлага өгч байхдаа МАХН-ын их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс шийдвэр яаж гарах нь ихээхэн шалтгаална гэж хэлж байсан. Энэ байр суурь дээрээ хэвээрээ юү?
-Үнэхээр тийм. МАХН-ын их хурлын төлөөлөгч сонгох нь МАХН-ын гишүүдийн өөртөө эзэмшдэг хамгийн гол эрх мэдэл, шууд ардчиллын зарчим байдаг. МАХН-ын их хурал бол гишүүдийн төлөөллийн байгууллага. Тэр тусмаа их хурал нь МАХН-ын , хамгийн дээд байгууллага. Тэр утгаараа МАХН-ын их хурлын төлөөлөгч сонгох журмыг нарийн батлах ёстой. Би бол үүнд илүү анхаарал хандуулж байгаа.
-Төлөөлөгчөө тийм зарчмаар сонгоно гэдгээ ер нь урьдчилж ярилцсан болов уу?
-Одоогоор төсөл гарсан байх. Үзээгүй байна. МАХН-ын бага хурал дээр танилцуулах байх.
-Их Хурлын төлөөлөгчдийг ямар зарчмаар сонговол шударга шийдвэр гаргах боломжтой гэж та үзэж байгаа вэ?
-Миний бодлоор төлөөлөгчид тодорхой хэсэг, бүлэг хүмүүсийн сонирхлыг хангасан, тэднийг төлөөлсөн байхаасаа илүүтэй МАХН-ын үүр гэдэг анхан шатны нэгжийн гишүүдийн оролцоог өндөр хангасан, намын үүрүүдийн ажил хэрэгч, бүтээлч уур амьсгал дунд төлөөлөгчдөө тодруулж, тодорхойлох ёстой. Үүнийг нь аймаг, нийслэлийн намын хороод хүндэтгэн үзэж, анхан шатны үүрүүдээсээ итгэл хүлээсэн хүмүүсээ их хурлын төлөөлөгчөөр сонгож явуулбал сая бодит утгаараа тэд МАХН-ын хамт олны бодит хүсэл зоригийг илэрхийлж гаргах боломжтой. Ингэхийн тулд МАХН-ын их хурлын гишүүнийг сонгох журам маань нэлээд ардчилсан, гишүүдийнхээ хүсэл зоригийг хангасан байдлаар гараасай л гэж хүсч байна.
-МАХН-ын нэрийг сольё гэж байгаа шүү дээ. Энэ одоо хөидөх асуудал мөн үү?
-МАХН-ын гишүүнчлэлээсэргээгээд удаагүй, УИХ-д дөнгөж орж ирээд байхаасаа л, МАХН-ын бага хуралд анх удаа оролцохдоо л миний бодож байсан бодол бол энэ. Ер нь МАХН XX зууны хувьсгалт гэсэн шинж чанараа тэр өнгөрсөн зуундаа гүйцэтгэсэн. Бүхэлдээ XX зуун бол манай улсын хувьд ч, МАХН-ын хувьд ч хувьсгалч зуун-байсан гэж хэлж болно. Тусгаар тогтнолоо бататгах 1911, 1921 оны хувьсгал байна. 1921 оны хувьсгал бол үндсэндээ Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үргэлжлэл байсан. Түүний үргэлжлэл болсон ардын ардчилсан хувьсгалын дараагийн шат бол 1990 оны ардчилсан хувьсгалын замыг сонгосон тэр хувьсгал байлаа. Ингээд үзэх юм бол өнгөрсөн зуун хувьсгалаар дүүрэн байсан. Одоо үзвэл XX зууны хувьсгалч МАХН-ын түүхэн үүрэг тэр зуундаа дуусчээ.МАХН сүүлийн жилүүдэд шинэчлэлийн асуудлыг удаа дараа тодорхойлж явсан. Шинэ XXI зуунд хувьсгалч гэхээсээ илүү ардчилсан нийгмийн орчин үеийн чиг хандлагад нийцсэн ардчилсан хөгжлийн зам дээрээ бат зогсох, ардчилсан байгаад зогсохгүй үндэсний хөгжлийн үзэл санаан дээр тулгуурласан замаар зайлшгүй явах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Иймд товчхон хэлэхэд XXI зууны МАХН-ьш цаашдын хөгжлийн дүр төрх ямар байх ёстой вэ гэдгийг одоо тодорхойлох хэрэгтэй боллоо. Үүнтэй уялдуулж хэлэхэд аливаа нэр агуулгаа илэрхийлж байдаг. Бидэнд олон янзын хувилбар'байгаа ч сай МАХН-аас "Шинэчлэл-манлайлал-хөгжил" гэсэн тунхаг бичиг гаргасан. Түүн дээр тодорхойлсон МАН гэдэг уугуул нэрээ сэргээн авч хэрэглэхийг минийх хувьд илүүд үзэж байгаа. Тэр байтугай энэ асуудлыг XXYI их хурлаараа шийдэхийг бусад гишүүдээсээ хүсч, уриалж ажиллана гэж бодож байгаа.
-Намын үзэл баримтлал нэрээ дагаад солигдоно гэж зарим хүн хэлж байх шиг?
-Тийм зүйл болохгүй.