МИАТ-ыг хувьчлах санал гарсан ч дэмжигдээгүй
2010.01.27

МИАТ-ыг хувьчлах санал гарсан ч дэмжигдээгүй

 Хуралдаанаар Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах болон жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдэд санал хураасан бөгөөд хөрөнгийн эх үүсвэр, хувьцаа гаргах, стратегийн гол орд газруудын хувьцаа гаргах асуудлын талаар хэлэлцсэн байна.

Өмч хувьчлалын тухайд Монгол улсын ард түмний эрх ашиг хийгээд аюулгүй байдлын талаар бодолцсон, Засгийн газар нь компаниудын хувьцааг гаргаж зарахдаа гол биш гэж үзсэн. Бид олон улсын мэргэжилтнүүдээс санамж, зөвлөгөө авч оруулсан байна.

МАХН-ын бүлгийн хуралдаанаар мал өвөлжилт, амаржих газрын засварын хөрөнгө оруулалт зэргийг хэлэлцсэн байна. Монголын төмөр замын 1949 онд хийсэн гэрээг өнөөгийн Монголын эдийн засаг, нийгэмтэй уялдуулан засварлах санал гарсан. МИАТ-ыг хувьчлах тухай санал зарим гишүүдээс гарсан дэмжигдээгүй.

Монгол банкны ерөнхийлгч болон тэргүүн дэд ерөнхийлөгчийн тухай яригдаагүй байна.
Өмч хувьчлалын тухай эдийн засгийн хурлаар үргэлжлүүлэн хэлэлцнэ гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.