2017.10.03
Ц.Даваасүрэн: Иргэдийн хүсэж байгаа Мэргэжлийн Засгийн газрыг байгуулах ёстой
УИХ-ын зарим гишүүд шинээр байгуулагдах Засгийн газар жинхэнэ утгаараа Мэргэжлийн засгийн газар байгуулагдах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.
Түүнчлэн давхар дээлийн асуудал хуулиар хориглогдоогүй учраас УИХ-аас сайд нарыг тодруулах нь тодорхой болоод байгаа юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Хуулиар УИХ-ын гишүүн сайд хийх боломжтой. Гэхээ амьдрал дээр УИХ-ын гишүүн сайд хийхээр гишүүний ажил хийгдэхгүй байдаг.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бидний нэн тэргүүнд хийх ёстой ажил бол Засгийн газар байгуулах. Ялангуяа иргэдийн хүсэн хүлээж байгаа Мэргэжлийн гэх Засгийн газар байгаасай гэж бодож байгаа" гэв.