УИХ-ын гишүүн Ч.Улаан шинэ Засгийн газар болон бусад цаг үеийн сэдвээр Bloomberg ТВ-д ярилцлага өгчээ.
Түүний ярилцлагын хэсгээс онцлон хүргэвэл:
"Засгийн газар өөрөө үйл ажиллагаагаа эрчимжүүлж, үр дүнгээ дээшлүүлэхийн тулд солигдож байна гэж бодож байна. Манай намаас байгуулагдсан Засгийн газар хийж байгаа ажлынхаа эрч хүчийг нэмэгдүүлье, үр ашгийг нь дээшлүүлье, сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлье гэдэг зорилгын үндсэн дээр өөрчлөлт хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй."
"Энэ амаргүй хүнд нөхцөлд бид өөрийн хүчин чадлыг дээд зэргээр дайчилахын зэрэгцээ хамтран ажиллах, дэмжиж туслах найдвартай түншээ хадгалж үлдэх ёстой. Тэр нь ОУВС."
"ОУВС-тай тохирсон санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөрийнхөө зорилтуудыг бүрэн үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Хугацаа алдахгүй байх ёстой. Өмнө нь бид тохирсон асуудлаасаа эргэж буцсан, зарим зүйлийг хүлээзэж, азнасан байдалтай хоёрдмол ойлголт төрөхүйцээр асуудалд хандаж байсан явдал бий. Үүнийгээ нэг мөр ойлгоод тууштай хэрэгжүүлэх учиртай."