АССА-ийн "Азийн бүсийн боловсролын чуулган 2017"-д оролцлоо
2017.09.21

АССА-ийн "Азийн бүсийн боловсролын чуулган 2017"-д оролцлоо

АССА-ийн “Азийн бүсийн боловсролын чуулган 2017” энэ сарын 13-15-ны өдрүүдэд Сингапур улсад боллоо.  

4 дэх удаагаа зохион байгуулагдсан тус чуулганд АССА-ийн салбарууд, сургалтын материал бэлтгэгч компаниуд, сургалтын төв, мэргэжлийн байгууллага, их дээд сургуулиудаас бүрдсэн 12 орны 200 гаруй төлөөлөгч оролцлоо. 
Чуулганыг АССА-ийн төвөөс Стратеги, хөгжүүлэлт хариуцсан захирал Алан Хэтфиэлд, Ур чадвар, үнэлгээ хариуцсан захирал Катерэйн Эдвард зэрэг албаны хүмүүс удирдан явууллаа.

Азийн бүсийн боловсролын чуулганаар АССА-ийн шинэчлэлийн аян ба цаашид баримтлах чиг хандлага, гол гол өөрчлөлтүүд, шинээр нэмэгдэж байгаа Strategic Business Leadership хичээлийн танилцуулга, АССА-ийн оюутнуудын үнэлгээний аргазүй, Азийн зарим орны боловсролын системийн амжилт, сургалтын онцлогийг харуулсан илтгэл, танилцуулгууд хийгдлээ. 

ММНБИ-ийн АССА хөтөлбөрийн менежер Ө.Эрдэнэтуяа энэхүү чуулга уулзалтад оролцож, цаашдын хамтын ажиллагаа болон боловсролын чанарын асуудлаар албаны хүмүүстэй санал солилцлоо.