Монголбанк мөнгөний бодлогын хүүг 12 хувьд барьж байна
2017.09.26

Монголбанк мөнгөний бодлогын хүүг 12 хувьд барьж байна

Монголбанк “Төрийн мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2017.09.25-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкнаас 2016-2017 онд шинээр дэвшүүлэн хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, Мөнгөний бодлогын 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн агуулга, ач холбогдлыг тайлбарлан танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үндсэн хэсэгт Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Макро эдийн засгийн төлөв”, Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир “Эдийн засгийн эмзэг байдал, цаашид анхаарах асуудлууд”, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Мөнгөний бодлогын 2018 оны үндсэн чиглэлийн төсөл” сэдвээр тус тус илтгэл тавив.

Нээлттэй хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, их сургуулийн багш нар, олон улсын байгууллагын шинжээчид, санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүд болон оюутнууд хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон бөгөөд мөнгөний бодлогын баримт бичигт  тусгах санал хүсэлтээ илэрхийллээ.

Тус баримт бичгийг УИХ-д өргөн барихын өмнө ийнхүү мэргэжилтнүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь сонссоноор мөнгөний бодлогын үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэхэд судлаачид хувь нэмрээ оруулах, цаашлаад баримт бичгийг олон нийтэд танилцуулахад ач холбогдолтой юм.

Монгол улсын гавьяат Эдийн засагч Д.Жигдэн

"Мөнгөний бодлого нь Төв банкандаа уягдаж чадаж байна уу? гэвэл эргэлзээтэй. Уг нь Дэлхийн жишигт төв банз бүх бодлогоо авч явдаг. Энэ нь манай нөгөө бохир улс төртэй л шууд холбоотой" гэв