Аудитын болон жижиг дунд аж ахуйн нэгжийн олон улсын стандартуудын орчуулгыг баталлаа
2017.09.21

Аудитын болон жижиг дунд аж ахуйн нэгжийн олон улсын стандартуудын орчуулгыг баталлаа

2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сангийн сайдын дэргэдэх Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хорооны хурал боллоо. 

Шинэчлэн найруулсан, шинээр гарсан Аудитын болон Жижиг дунд аж ахуйн нэгжийн олон улсын стандартуудыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/-ийн Стандартын хэлтэс орчуулан тус хороонд хүргүүлсэн билээ.  
Энэ удаагийн хурлаар ММНБИ-ийн орчуулсан Аудитын болон Жижиг дунд аж ахуйн нэгжийн олон улсын стандартуудыг баталж, хэвлэн түгээх эрхийг мэргэжлийн байгууллагад олголоо. Үүнд дараах стандартууд багтжээ. 

1.ЖДААН-ийн СТОУС 

2.АОУС 700 Санхүүгийн тайланд дүгнэлт өгөх, түүнийг тайлагнах 

3.АОУС 701 Хараат бус аудиторын тайланд аудитын гол асуудлыг мэдээлэх 

4.АОУС 705 Хараат бус аудиторын тайлангийн дүгнэлтийг өөрчлөх 

5.АОУС 706 Хараат бус аудторын тайлангийн асуудлыг онцгойлсон хэсэг ба бусад зүйлсийн хэсэг 

6.АОУС 720 Аудит хийгдсэн санхүүгийн тайланг агуулсан баримт бичгийн бусад мэдээлэлтэй холбоотой аудиторын хариуцлага 7.АОУС 570 Тасралтгүй байх зарчим 

Мөн хурлын тогтоолоор нягтлан бодох бүртгэл, аудитын зарим нэр томъёог орчуулганд хэрхэн хэрэглэхийг тогтоож өглөө.