О.Баасанхүү: Дэлхий нийтээрээ эко хүнсний талаар ярьж байгаа үед энэ чиглэлээ хөгжүүлэх ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.04.21/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ энэ оны хаврын тариалалтын зорилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү монголд үйлдвэрлэсэн цэвэр хүнсний брэнд гаргах талаар санал гаргалаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Маш олон хүмүүс олон сар зовж хүнсний ногоо тариад, маш хямдхан хурдан борлуулаад таардаг. Том талбайтай учраас ногоогоо өвөл зунгүй идмээр байна. Шороон дотор хутгасан ногоог монгол, шороогүйг хятад гэж ярьдаг байдлаас салмаар байна. Үүн дээр ямар бодлого барьж байгаа вэ?
Экологийн цэвэр бүтээгдэхүүн дээр анхаарах хэрэгтэй. Монголд үйлдвэрлэж байгаа хүнс цэвэр экологийн сайн бүтээгдэхүүн байдаг гэдэг брэндийг гаргаж ирэх хэрэгтэй. Монголчууд цэвэр монгол төмсөө жаахан үнэтэй ч хамаагүй авах сонголт хийж байна. Дэлхий нийтээрээ эко хүнсний талаар ярьж байгаа учир бид энэ чиглэлээ хөгжүүлэх ёстой. Ялангуяа гинетикийн бус аргаар хийж байгаа байгалийн чанартай бүтээгдэхүүн хийж байгаа байгууллага, хувь хүмүүсийг урамшуулах тал дээр төр засгаас ямар бодлого байрьж байна вэ?
Атарын 3-р аяныг эхлүүлэхээс өмнө 2-р аяныг нь дуусгах хэрэгтэй. Атарын 2-р аянаар газар сэндчээд үр дүнгүй сууж байна. Үүнийгээ сайжруулаад атарын 2-р аяны үргэлжлэл гээд явж болохгүй юу? Дараагийн засгийн газар дээр 4, 5-р аян гээд Атараар овоглоод явах буруу. Тухайлбал, Баянхонгор аймагт Япончууд будаа тарина гэх мэтчилэн гадны хөрөнгө оруулалтаар газар тариалан руу хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт орж байгаа вэ?
Хуулиар хориглоогүй 3 бизнес болох архи, тамхи, эмний бизнес асар их мөнгө олдог. Тэр утгаараа малын эмийн асуудал дээр хэр шударга ханддаг вэ? Вакцинжууллаа л гэдэг, мал өвдлөө л гэдэг. Үүнийг эрүүл мэндийн яам ямар бодлого баримталж байна вэ? Зарим хүмүүс монгол малын махыг элдэв юм тарьсан байх вий гээд авахгүй байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай.мал таргалуулах нэрээр хятадаас янз бүрийн эм тариа орж ирж байна гэж санаа зовж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнбат:
Гадаадын хүмүүс монгол малын мах хамгийн амттай байна гэж ярьдаг. Урьд нь орон нутагт ажиллаж байхад Буриадад монгол малын мах гаргах тухай ярьж байсан. Тэр үед Буриадын хамба лам монголчуудын идэж байгаа махыг оросууд идээд үхэхгүй гэж Ерөнхийлөгчдөө хэлж байсан. Энэ ойлголтыг арилгахын тулд л хэсэг хугацаанд карентилаад гаргах бодолтой байгаа юм.