“Молодая Гвардия” залуучуудын байгууллагын удирдлагуудыг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа
“Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдлагууд (УИХ-ын гишүүн О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат нар), ОХУ-ын “Молодая Гвардия” залуучуудын байгууллагын удирдлагууд, хамт олныг Төрийн ордноо хүлээн авч уулзлаа.
2017 оны 04-р сарын 06-ны өдөр НАМЗХ болон "Молодая Гвардия" залуучуудын байгууллагаас МҮХАҮ-ийн танхимтай хамтран "Орос-Монголын Бизнес эрхлэгч Залуучуудын анхдугаар чуулган"-ыг зохион байгуулах юм.
Чуулганы хүрээнд хоёр талын төлөөлөгчид хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хил орчмын бүс нутгийн аялал жуулчлал, байгаль орчин, экологи, эрчим хүч, барилга угсралт, барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, залуучуудыг дэмжих төрийн бодлого гэсэн үндсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцоно.