Баянзүрх, Налайх дүүргийн гэр хорооллыг интернетжүүлэх ажлыг эхлүүллээ
- “Цахим дүүрэг” төсөлд шаардагдах хөрөнгийг 2011, 2012 оны улсын төсөвт суулгасан байна.
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргүүдийг “Цахим дүүрэг” болгох зорилтот ажлыг 2008-2012 онд эхлүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр \2012.09.21\ дээрх хоёр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 5,8 дугаар ангийн бүх сурагчдад зөөврийн компьютер олголоо. Мөн 10 мянга орчим өрхийг Kewiko утасгүй интернетийн сүлжээнд холбох, гэр хорооллын 7000 орчим айл өрхийг "Сансар" кабелийн 53 сувгийн нэвтрүүлэг үзэх боломжоор хангах ажлуудыг эхлүүллээ. Үүний зэрэгцээ олон сувгийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх тоног төхөөрөмж, бүтэн жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглах интернетийн эрхийг гардуулан өгөв.
“Цахим дүүрэг” төсөлд шаардагдах хөрөнгийг 2011, 2012 оны улсын төсөвт суулгасан байна. Мэдээллийн эрин зуунд сурагчдын боловсрол, иргэдийн ажлын үр дүн, бүтээмж, өрсөлдөх чадварт ийнхүү томоохон хөрөнгө оруулалт хийж байгаад УИХ-ын гишүүдэд талархаж буйгаа Баянзүрх, Налайх дүүргийн иргэд илэрхийлж байлаа.