2012.09.18
Уул уурхайн сайдад асуулга тавив
Тэрбээр асуулгадаа, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн иргэдээс Мөнгөн ууланд ашигт малтмал хайх нэрийдлээр уурхайн ажиллагааг хууль бусаар явуулж байна гэсэн өргөдөл, гомдол удаа дараа ирлээ. Уг газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл нь зөрчилтэй, уулын ажлын төлөвлөгөө байхгүй “Ариун хайрхан” ХХК керамзит олборлож байгааг үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг МХГ-ын байцаагчид өнгөрөгч зургадугаар сард гаргасан. Гэтэл долдугаар дугаар сарын 7-ноос эхлэн дахин олборлох ажиллагааг хууль бусаар хийж эхэлсэн юм. Мөн ашигт малтмалын тухай хуулийн 27.1.10 дахь хэсгийг зөрчин орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр орон нутгийн замаар тээвэрлэлт хийж байгаа нь тухайн суманд амьдарч байгаа иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндөж байна.
Иймд Уул уурхайн сайд Та Мөнгөн уулыг ашиглахтай холбоотой асуудалд, орон нутгийн ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд ажлын хэсэг гарган хяналт тавьж ажиллан тодорхой хариу ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсгохыг хүсье” гэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.