2017.04.19
Олимпиадын дүн гарлаа
Хөвсгөл аймгийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан математикийн олимпиадын дүн гарлаа.
Олимпиадад 10-12 ангийн нийт 450 сурагч оролцсоноос 10-р ангийн 148 сурагч, 11-р ангийн 140 сурагч, 12-р ангийн 162 сурагч сэтгэн бодох чадвараараа өрсөлджээ. Нийлбэр дүнгээр "Эрдмийн далай" цогцолбор сургууль тэргүүн байр, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дэд байр, Галт сумын сургууль гуравдугаар байр эзэлсэн гэж олимпиадыг зохион байгуулах комиссоос мэдээллээ.