Унгар улсад 200 иргэн тэтгэлгээр сурахаар болжээ
БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мадари Акош нар
2017.02.24

Унгар улсад 200 иргэн тэтгэлгээр сурахаар болжээ

БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мадари Акош нар “Хамтын ажиллагааны хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр улсын холбогдох яам хоорондын хамтын ажиллагааны энэхүү баримт бичгийг 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд анх үзэглэжээ. Уг хөтөлбөр энэ оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсын 200 иргэн Унгарын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах аж. Ингэхдээ хөдөө аж ахуй, нийгмийн ухаан, мэдээлэл зүй, хууль эрх зүй, эдийн засаг, инженер, анагаах ухаан, байгалийн шинжлэх ухаан, соёл урлаг судлаач зэрэг мэргэжлээр бакалаврт 70, магистрантурт 75, докторантурт 30 иргэн явуулах юм байна. Мөн 15 хүн богино хугацааны, нэг түвшний сургалтад хамрагдах гэнэ.