2017.04.07

Цэргийн төв эмнэлгийн тугийг хоёр дахь одонгоор мялаав

Алтан гадас одонт Цэргийн төв эмнэлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Бйттөр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг, Цэргийн төв эмнэлгийн .дарга, ерөнхий эмч, хурандаа С.Батболд болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцлоо.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Цэргийн эмнэлэг нь улс орны хэмжээнд нийтийг хамарсан гамшиг, осол, өвчлөлийн үед улсын эрүүл мэндийн салбарт томоохон дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ даян дэлхийд энх тайвныг тогтоох үйлсэд оролцож байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Судан улсын Дарфур мужид явагдаж байгаа НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд “Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн баг”-ууд Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөн, тавьсан үүргээ чадварлаг гүйцэтгэсээр ирснийг тэмдэглэхэд таатай байна” гэлээ.

Цэргийн төв эмнэлэг 1921 онд байгуулагдаж цэргийн албан хаагчдад төдийгүй ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсээр иржээ. Өдгөө тус эмнэлэг цэрэг, цагдаа, төрийн тусгай албан хаагнид, тэдний гэр бүл, ахмад дайчид, нийслэлийн Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм. Мөн НҮБ- ын энхийг сахиулах үйл ажиллагаанд давхардсан тоогоор 350 гаруй эмч, эмнэлгийн ажилтан оролцон үүрэг гүйцэтгэжээ. Энэ оноос 50 ортой хүүхдийн эмнэлэггэй болсон бөгөөд тус эмнэлгээс Монгол Улсын баатар нэг, Ардын эмч дөрөв, хүний гавьяат эмч наймыг төрүүлсэн бахархалт түүхтэй эрүүл мэндийн салбарын ууган байгууллага юм.