Дайчдад амжилт хүслээ
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг болон БХЯ, ЗХЖШ-ын зарим газрын дарга нар Зэвсэгт хүчний 032, 284 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргүүдтэй тохой нийлүүлэн сууж өдрийн хоол зооглосон Батлан хамгаалахын сайд цэргүүдэд хандаж эр цэрэг, эх орны цэрэг та бүхэн нэг жилийн хугацаанд маш олон зүйлийг сурч авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Цэрэгт алба хаасан эр хүн айл гэрийн сайн эзэн ноён нуруу байж чаддаг хэмээн дайчдын албанд амжилт хүслээ.