Арбитрын хуулийн талаарх 5 санал
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал
2017.01.10

Арбитрын хуулийн талаарх 5 санал

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг мөн оны 10 дугаар сарын 27-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 7 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Учрал, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан юм. 

1. Хуулийн зорилтыг эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаатай холбоотой харилцааг олон улсын стандартад нийцүүлэн зохицуулахад оршино гэж тодорхойлох

2. Төслийн хоёрдугаар зүйлийн нэр томьёоны тодорхойлолт хэсэгт хамаарахгүй хэм хэмжээ тогтоосон зохицуулалтыг арбитрын ажиллагаа гэснийг бие даасан гуравдугаар зүйл болгон төсөлд тусгах

3. Төсөлд тусгасан “эрх бүхий этгээд” гэсэн нэр томьёог тодорхой болгон, хуулийн төслийн уялдаа холбоог сайжруулах, нэр томьёог жигдлэх, “эрх бүхий шүүх” гэснийг төслийн 6 дугаар зүйлд нийцүүлэн “харьяалах шүүх” болгон өөрчлөх

4. НҮБ-ын загвар хууль болон 1958 оны Нью-Йоркийн конвенцийн 5 дугаар зүйлд нийцүүлэн төслийн зарим зүйл заалт, хэсэгт өөрчлөлт оруулсан болно.

5. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22,5 дахь хэсэгт заасан журмын дагуу хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзжээ.