Арбитрын тухай хууль бол маш чухал хууль
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Арбитрын тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ бол маш чухал хууль. Хамгийн гол нь Монгол улсын арбитрыг сонгуулах хэмжээний болохоор тогтолцоог бий болгох ёстой. Арбитр шударга, туршлагатай, асуудлыг түргэн хугацаанд шийддэг болчихвол энэ асуудал шийдэгдэх боломжтой. Яагаад гэвэл бизнесменүүдийн хувьд цаг, хугацаа, мөнгө нь тэдний үнэт зүйл байдаг.”
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Арбитрын хуулийг гаргаж байгаатай холбоотойгоор хэд, хэдэн асуудлыг нухацтай бодох ёстой. Хууль тогтоогчийн хувьд Үндсэн хуулийн буруу тогтоож буй үзэл санаан дундуур арбитр, терминал гэхчлэн маргаан шийдвэрлэх, үр ашигтай тогтолцоог Монголд хэрхэн суулгах вэ гэдэгт ухаан зарж бодохгүй бол болохгүй” гэлээ.
Ингээд уг хууль болон бусад дагалдах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг асуудлаар санал хурааснаар 49 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлж, чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.