Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хуульчдын холбоотой хамтран “Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.11.02/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал
Мөн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өөрийн орны онцлог, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны Арбитрын тухай загвар хуульд нийцүүлэн, шинэчлэн баталснаар Монгол Улс дахь Арбитрын үйл ажиллагаа, олон улсын стандартад нийцэх алхам бүрдэж өгөх бөгөөд өндөр түвшний Арбитрчдыг бэлтгэх, Монгол дахь гэрээний маргааныг заавал гадаадын Арбитрын байгууллагад бус дотоодын Арбитраар шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлэх, Арбитрт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхээр хэрэг хянан шийдвэрлүүлэх ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой гэж УИХ гишүүн Н.Учрал үзэж байна
ЭмДиЭс Ханлекс хуулийн нөхөрлөлийн гишүүн, хуульч Д.Дүгэржав
“Монгол Улс дахь Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн байдал” сэдвээр MDSKHANLEX хуулийн нөхөрлөлийн гишүүн, хуульч Д.Дүгэржав хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хуульчдад илтгэл тавьлаа.
Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва
Түүнчлэн Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва илтгэл тавьсан юм.
Нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж хэлэлцэх юм байна.