Ц.Даваасүрэн: Өмнө нь миний нэр дээр байсан нь үнэн
2011.05.05

Ц.Даваасүрэн: Өмнө нь миний нэр дээр байсан нь үнэн

Сэтгүүлч мэдээллийг уншигчдад тэнцвэртэй хүргэх үүрэгтэй. Үүнийгээ бид баримтлан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс энэ талаар тодрууллаа.

-Сайн байна уу гишүүн ээ. Өдөр тутмын "Ардчилал" сониноос ярьж байна?

-Сайн байна уу.


-Таныг хотын төвд гимнастикийн заалны дэргэд 12 давхар оффисын зориулалттай барилга барих гэж байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Тийм юм байхгүй. Наадах чинь эндүүрээд байгаа юм билээ. Чи үнэн мөнийг нь олж байж бичээрэй дээ.

-Харин тийм болохоор л танаас албан ёсоор тодруулга авч байна л даа. Газрын гэрчилгээ, гэрээн дээр нь таны нэр байсан гээд холбогдох хүмүүс нь яриад байна?

-Үнэн. Өмнө нь миний нэр дээр байсан юм. Тэгээд би буцаагаад өгчихсөн.

-Хэнд өгсөн гэж. Нийслэлийн газрын албанд уу?

-Тийм.

-Яагаад тэр вэ. Нийтийн эзэмшлийн газар учраас уу?

-Үгүй дээ. Гурван жилийнх нь хугацаа дууссан учраас буцаагаад өгсөн хэрэг.

-Аан, гурван жилийн дотор ашиглаагүй бол буцаагаад авчихдаг журмынх нь дагуу юу?

-Тийм л юм болсон. Надад хамаагүй газар юм шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.