Уриалга
2016.11.22

Уриалга

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ өдрүүдэд антибиотикийн эмийг болгоомжтой, зөв зохистой хэрэглэх, мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

Антибиотикийн тэсвэржилтийн тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ мэдлэг мэдээллийг эрүүл мэндийн мэргэжилтэн, малын эмч, малчин, бодлого боловсруулах үүрэгтэй хүмүүс, олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэн зохион байгуулж байна.   

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оны тавдугаар сард зохион байгуулсан 68 дахь удаагийн ерөнхий ассамблейгаар антибиотик тэсвэртэй нянгийн халдвар өссөн нэмэгдэж байгаатай холбогдуулан уг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталсан.

Энэ төлөвлөгөөний гол зорилтуудын нэг нь үр ашигтай харилцаа холбоо, боловсрол, сургалтаар дамжуулан мэдлэгийг олгох антибиотикийн тэсвэржилтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сайжруулах явдал юм.