УИХ-ын дарга М.Энхболд
2016.10.24

М.Энхболд: БНХАУ-тай ямар нэг гэрээ хийгдээгүй

УИХ-ын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд энэ сарын 14-17-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийгээд өнөөдөр  эх орондоо ирсэн. Тэрбээр БНХАУ-д болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар болон айлчлалын үеэр хийсэн уулзалт, арга хэмжээний асуудлаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэхүү айлчлалын үеэр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Чунчинь хотод болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Тус хуралдаанд төр, засгийн эрх барьж буй 70 гаруй улс төрийн намуудын удирдлага оролцож, дэлхийн  эдийн засгийн  засаглалыг сайжруулах чиглэлээр улс төрийн намууд хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцжээ. Уг хурлаас дэлхийн улс төрийн намуудад хандсан 16 зүйл заалттай уриалга гаргасан байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?