2016.10.21

Жархан хоногийн дараа 580 сая ам.долларыг төлөх гэж байна шүү дээ

УИХ-ын чуулган Төсөв, төсвийн төсөөллийн асуудлаар хуралдаж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангын асуултад Сангийн сайд хэрхэн хариулав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төсөв хэлэлцэхээс өмнө энэ орлого бүрдүүлж буй гол их үүсвэрүүдийнхээ талаар ярья гэдэгтэй би санал нийлж байна. Ингэх ч ёстой. Ер нь том төслүүдээ явуулая гэвэл оюутолгой явж байгаа, хоёр гурван жил экспорт хийчихлээ. Үүний дүнг ярья гэж байна.

Өнөөдөр Оюутолгойн 2015 онд гаргасан экспорт 2,2 тэрбум доллар өнөөдөр манай төсвийн орлого 5,6 их наяд буюу 2,2 тэрбум доллар оюутолгой манай төсвийн орлогын жилтэй тэнцэх хэмжээний барааг гадагшаа ачуулж байна. Тэгсэн мөртлөө Монгол улсын төсвийн орлогын 6%тай тэнцэх ачааг үүрч байгаа. Энэ бол дэндүү луйвар байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2018, 2019 оны төсвийн төсөөлөл үүнийг харахаар томоохон сорилтуудтай нүүр тулгарч байгаа юм.  Хамгийн гол нь энэ төсвийн алдаг байгаа юм.

Төсвийн алдагдлыг бид нар 2017 ондоо 2,5 их наядаар баталж өгөх гээд сууж байна. Төсвийн алдагдлыг ингэж өндөр баталж байгаа нь нөгөө талдаа гадаад өрөө ямар их үүсвэрээр санхүүжүүлэх вэ гэдэг дээр нэг сорилт байна. 60-хан хоногийн дараа 580 сая ам долларыг төлөх гэж байна шүү дээ.

Дэлгэрүүлэн бичлэгээс үзнэ үү ?