МУБИС-ыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
2016.09.30

МУБИС-ыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Боловсролын их сургуулийн 65 жилийн ойн арга хэмжээ /2016.09.30/-ны өдөр боллоо.  

Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон үе, үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцсон юм.

Эдүгээ 65 дахь намартайгаа золгож буй тус сургуулийг өнгөрсөн хугацаанд нийт 70 гаруй мянган хүн төгсжээ.

Боловсрол, сэтгүүл зүй, урлаг зэрэг салбар бүрт чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргасан тус сургуулийг ойн баярынх нь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм. Мөн энэ үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь тус сургуулийн багш, ажилчдыг шагнаж, урамшууллаа.