Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт
2016.08.31

ХХЕГ Д.Сумъяа, Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүллээ

“Рио-2016” зуны олимпийн XXXI дүгээр наадамд амжилттай оролцон мөнгө, хүрэл медалийн эзэн болсон МУГТ Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг өнөөдөр 09.00 цагт Хил хамгаалах Ерөнхий газар хүндэтгэл үзүүлэн хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо.

ХХЕГ-ын харъяа "Хилчин" спорт хорооноос "Рио 2016" олимпын наадамд 6 тамирчин оролцсоноос Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн ДАШТ-ий хүрэл медальт, Самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа Риогийн дэвжээнээс мөнгөн медаль, 60 кг-ын жинд хүч үзсэн Азийн наадмын аварга, Ази тивийн аварга ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. 

 "Хилчин" спорт хорооны тамирчид болох ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах Ерөнхий газрын дарга хошууч генерал Ш.Лхачинжав болон МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн нар хүлээн авсан юм.