
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд
2016.08.05
Ерөнхий экологич Фадеев Олег Никлоаевичийг "Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг"-ээр шагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/595 дугаар захирамжаар Москва хотын Засгийн газрын зөвлөх институт, Москва хотын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхий экологич Фадеев Олег Никлоаевичийг "Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг"-ээр шагналаа. Ноён Ф.О.Фадеевийн Улаанбаатар Москва хотуудын найрамдалт харилцааг бэхжүүлэх, Улаанбаатар хотын төлөвлөлт, ногоон байгууламжийг сайжруулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү шагналыг олгож байгаа юм