Ц.Даваасүрэн: Намын дүрэм, дээшээ зөөлөн, доошоо байж таарахгүй
2010.11.08

Ц.Даваасүрэн: Намын дүрэм, дээшээ зөөлөн, доошоо байж таарахгүй

-МАХН-ын 26-р их хурал дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хэлсэн үг -


Намын XXV их хурлаас баталсан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар бид сайн ярих ёстой. Юутай ч уг мөрийн хөтөлбөрийн чухал заалтуудыг энэ их хурлаас батлах мөрийн хөтөлбөрт тусгах нь чухал юм. МАХН өнгөрсөн хугацаанд идэвхтэй улстөрийн хүчин байсан, олон түмний анхаарлын төвд байсан гэдгийг хэлье.

Болж буй үйл явцууд, их хурлаа хийж байгаа байдал ч үүнийг харуулна. Харин олон нийтээс сонсож дуулснаа ажил болгох, алдаа дутагдалд хариуцлага тооцох ажлыг бид хийх хэрэгтэй.


Сонгуулийн үеэр хаана хэн хувийн эрх ашгаа дээгүүр тавьсан, найз нөхөд, ах дүүсийн харьцаагаа илүүд үзсэнбайна. Тэдэнд хариуцлага тооцох ёстой. Сонгуулийн ялагдлын гол шалтгаан бол ийм үйлдэл байдаг шүү дээ. Тиймээс намын дүрэмд тодорхой заалтуудыг оруулах нь нь чухал. Нөгөөтэйгүүр хамт олноороо гаргасан шийдвэрийг сайтар нягтлах нь зүй. Зөв, буруу эсэхийг цэгнэх учиртай. Түүнээс хамт олноороо гаргасан гээд л алдаатай шийдвэрийг дагаж мөрдөж болохгүй. Энэ утгаар намын дүрэм, дээшээ зөөлөн, доошоо байж таарахгүй.

Нэрийн тухайд сэргээж болно. Уугуул нэрээ сэргээхэд эерэг, сөрөг тал аль аль нь бий. Гэхдээ ямар ч атугай сэргээсэн нэрээ сэвтээхгүй авч явах ёстой. Өөрсдөөсөө шалтгаалж сэвтүүлэхгүй байх хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.