Төгрөгөө хамгаалсан Монголбанкны шийдвэр зах зээлд гал асаав..(Экспертүүдийн байр суурь)
Төгрөг дэлхийн 140 улсаас хамгайн үнэ цэнээ алдсан валкггаар наймдугаар сард нэрлэгдсэн.
Төгрөгайн ам.доллартай харьцах ханш огцом өссөөр зургаадугаар сараас хойш 15, долоодугаар сарын эцсээс найм орчим хувиар өссөн.
Монголбанк төгрөгийн үнэгомжийг нэмэгдүүлж, зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлтийг бууруулж, энэ хэрээр ам.долларын ханшийг тогтоон барих зорилгоор өнгөрсөн пүрэв гарагт мөнгөний бодлогын хүүгээ 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувь болгосон билээ.
Эдийн засаг агшиж, аж ахуйн нэгжүүдийн орлого буурч, энэ хэрээр хөдөлмөрийн зах зээл хумигдаж байгаа энэ үед Монголбанк төгрөгийн ам.долларгай харьцах ханшийг тогтоон барихыг илүүд үзсэн шийдвэр гаргав.
Энэ талаар эдийн засагч, шинжээчид байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Мөнгөний бодлогын хүү гэдэг нь Төвбанк арилжааны банкуудад хугацаатай үнэт цаас худалдахад төлдөг хүү.
Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд сул байгаа хөрөнгөө Төв банкинд 15 хувийн хүүтэй байршуулна гэсэн үг. Аливаа улсын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг.
Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өцдөр байх нь хамаардаг билээ. Манай улсын 15 хувь болгосон нь харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Арилжааны банкуудын зээлийн хүү одоогоор жилд дунджаар 20 хувьтай байгаа бол цаашид хүү улам өсөх магадлал үүсээд байна. Төв банк бодлогын хүүг ийнхүү өндөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банкинд төвлөрүүлэх мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг.
Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө 15 хувийн өндөр хүүтэйгээр Төв банкинд байршуулахыг илүүд үзсэн.
Тиймээс банкууд иргэд, аж ахуйн нэгжид зээл өгөх сонирхол улам буурч байгаа нь эдийн засгийг туйлдуулах эрсдэлтэйг зарим шинжээч сануулж байгаа юм.
Ам.долларын ханшийг тогтоон барих гэсэн Монголбанкны энэхүү оролдлого хямралын “гал”-ыг улам дэлгэргэхийг үгүйсгэхгүй.
“Мөнгөний бодлогын хүүг 15 болгож огцом өсгөснөөр эдийн засаг эерэг болон сөрөг ямар нөлөө үзүүлэх вэ” гэсэн асуултад шинжээчдийн байр суурийг сонслоо.
КОМПАНИУДЫН БОНД БОСГОХ, ХУВЬЦАА ГАРАХ БОЛОМЖ ХУМИГДАЖ БАЙНА
А.БИЛГҮҮН (“МIВG” компанийн гүйцэттэх захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч)
-Мөнгөний бодлогын хүүг нэмсэнээр төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж, гадаадаас орж ирэх капиталыг татах механизм болгон Монголбанк ашиглаж байна.
Гэхдээ энэ тийм баталгаатай шийдвэр биш. Мөнгөний зах зээлд арилжааны банкууд зээл гаргах сонирхол багассанаар эдийн засгийн өсөлт удааширна.
Мөнгөний бодлогын хүү өссөнөөр бонд болон бусад хувьцааны үнэлгээ дагаж унадаг. Тэгэхээр компаниудад бонд босгох, хувьцаа гаргах бсшомж нь хумигдаж байна.
БОДЛОГЫН ХҮҮ ӨССӨНӨӨР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ БАНК РУУ УРСАНА
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ (Аналист)
-Бодлогын хүү өссөнөөр зах зээл дээрээс их хэмжээний мөнгө төв банк руу урсана.
Банкуудын эргэлдүүлж буй 23 их наяд төгрөгийн 30 орчим хувь нь зээлд гаралгүй, богино хугацаанд бэлэн мөнгө болж хөрвөх чадвартай санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт болон очдог.
Үүний нэг нь Төв банкны үнэт цаас.
Өгөөж нь 15 хувь (үүнийг бодлогын хүү гэж буй) хүрчихээр хамгийн ашиггай хөрөнгө оруулалтын хувилбар болж хувирлаа. Төвбанкны үнэт цаас авсан мөнгө зах зээл дээрээс “алга болдог” онцлогтой бөгөөд одоо дор хаяж 100 төгрөг бүрийн 85 нь Монголбанк руу ороод түгжигдэнэ гэсэн үг.
(Үүнтэй харьцуулахад жишээ нь 100 төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас авлаа гэхэд Сангийн яамаар дамжаад төсвийн зарлага хэлбэрээр эргээд зах зээлд нийлүүлэгдэнэ).
Тэгэхээр цаашид төгрөг ховор бараа болно гэсэн үг. Зах зээл дээр эргэлдэж эдийн засагт өсөлт бий болгох ёстой санхүүжилтийн мөнгийг одоо Төв банк нь ингэж “хурааж аваад хав дарснаар” тэртэй тэргүй царцанги байдалд орж буй эдийн засаг цаашид бүр хөлдөж зогсох аюултай.
ЗАХ ЗЭЭЛД МӨНГӨ ХОМСДСОНООР КОМПАНИУД ХҮНД БАЙДАЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ
Ч.АНХБАЯР (Зах зээлийн шинжээч)
-Монголбанкнаас төгрөгийн ханшийн уналтыг цааш нь явуулахгүй байх арга хэмжээгээ ийнхүү авч байна. Өөрөөр хэлбэл, ханшийн үзүүлэлт муудаад байвал улсын зээлжих зэрэшэлд муугаар нөлөөлж, унагаах хүчин зүйл болдог.
Энэ хэрээр манай упсад хөрөнгө оруулалт орж ирэх идэвх буурдаг. Сөрөг тал гэвэл эдийн засагт мөнгө хомсдож, аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ багасна.
Тухайлбал, тендер авч ажилласан, сайхүүгээрээ хоорондоо уяатай компаниудын хувьд зах зээлд мөнгө хомсдохоор авлага үүсч, энэ хэрээр орлого буурч, санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлнө.
Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд эдийн засгийн хүнд байдлыг давж, орлого ашиг нь хумидсаар байгаа компаниудад мөнгөний бодлогын хүүг огцом өсгөсөн нь их муу мэдээ. Компаниуд хүнд байдал орно.
Нөгөө талаас мөнгөний бодлогын хүү нь зах зээлийн хүүнүүдийг хааш нь явах юм гэдгийг заадаг чишүүлэгч хүү. Тэгэхээр зээлийн хүү мөн өсөх нөхцөл бүрдлээ.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГИЙН НӨЛӨӨ ЗАХ ЗЭЭЛД АРАВДУГААР САРААС МЭДРЭГДЭНЭ
Ж.ДЭЛГЭРСАИХАН ( Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, эдийн засагч)
-Монголбанк мөнгөний бодлогын хүүг огцом өсгөж байгаа нь эрсдэлээс сэргийлж, болгоомжилсон алхам. Энэ нь ам.долларын төгрөггэй харьцах ханш огцом өсч, эдийн засгийн нөхцөл байдал хяналтаас гарахаас сэргийлж байгаа эерэг талтай гэж хэлж бопно.
Гэхдээ мөнгөний бодпогын хүү өссөнөөр иргэд, аж ахуйн нэгжид очих зээдийн хүү өсч, мөн хомсдоно. Энэ хэрээр сульдаад байгаа Монголын эдийн засаг улам хүндэрнэ.
Арилжааны банкуудад бол энэ ашигтай шийдвэр. Сул байгаа хөрөнгөө эрсдэлгүй өндөр хүүтэй зээлээр Монголбанкинд зээдэх нь банкинд давуу тал үүсгзж байгаа юм.
Амдолларын орох урсгал хумигдсан байгаа энэ үед төгрө- гийн нийлүүлэлтийг хумих замаар тэнцвэртэй нөхцөл байдпыг хангахыг зорьж байгаа.
Засгийн газар, Монгол- банк урт хугацаандаа зөв бодпого баривал ам.долларын ханш тоггаоржих боломж бүрдэнэ.
Арав, арваннэгдүгээр сард мөнгөний бодлогын хүүпшн өөрчлөлтийн нөлөөлөл зах зээдд мздрэгдэж эхэлнэ.