Бодлогын хүүг зөөлрүүлэх замаар эдийн засгийн идэвхжлийг хангах боломжтой
Бодлогын хүү гэж юуг хэлдэг вэ? Энэ бол арилжааны банкууд, төв банкинд хадгалуулж байгаа мөнгөний хөрөнгийн хувьд төв банкнаас төлж байгаа хүүгийнхувь хэмжээ юм. Бодлогын хүү өндөр байх тусам арилжааны банкуудын төв банкинд мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй найдвартай хадгалуулах сонирхол нь нэмэгддэг. Тэр хэрээр арилжааны банкуудын хувийн хэвшил рүү зээл гаргах сонирхол нь буурч зээлийн хүүгээ нэмэгдүүлдэг.
Эсэргээрээ бодлогын хүү багассан үед арилжааны банкууд зээлийн хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Бодлогын хүү хэд байхаас хамаарч арилжааны зээлийн хүү тогтоно гэсэн үг. Тэгвэл бодлогын хүү буурснаар манай улсад хэр эерэг үр дүн авчирах талаар сонирхлоо.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Байдал буурахаас өөр аргагүй юм. Учир нь өмнө нь инфуляци 14-15 хувь байсан. Тийм үед инфуляциа дагаад бодлогын хүү нэмэгддэг. Одоо буурч 5, 6 болж байгаа үед бодлогын хүү буурахаас өөр аргагүй. Өшөөж буух хэрэгтэй. Ингэж байж зээлийн хүү дагаж буурна шүү дээ.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...