Вексель гаргах ажил удааширч магадгүй байна
Сүүлийн үед аж ахуй нэгжүүдэд олгох санхүүжилт гацаж, компаниуд хүндхэн байдалд ороод байгаа гэсэн мэдээлэл цацагдах болсон. МУ-ын ирэх оны төсөв хэлэлцэгдэж байгаа энэ үед дээрх компаниудад олгох санхүүжилт 2016 оны төсөвт суугдсан эсэх нь бүрхэг байна.
Векселийн тухай хуулийн дагуу сангийн яам арилжааны банкуудтай гэрээ байгуулан төв банкнаас үнэт цаас худалдан авч Вексель бичнэ. Үүнийг аж ахуй нэгжүүдэд олгож холбогдох банкуудаар дамжуулан Векселийг мөнгөжүүлэх юм. Найман арилжааны банкаар дамжуулан Векселийг мөнгөжүүлэхээр сонгосон байна.
2016 оны төсөвт аж ахуй нэгжүүдэд олгох Векселийн санхүүжилтийг тусгасан эсэхэд эргэлзэх хүн цөөнгүй байна. Хууль боловсруулагчид ирэх оны төсөвт тусгуулахаар яригдаж байгаа гэдгийг хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Мөнгө нь төлөгдөнө гэж ойлгоод зээл авчихсан. Зээлээр ажлаа хийж байгаа. Гэвч зээлийн төлөх хугацаа болоод компаниуд маш хүнд байдалд ороод байна. Тэр тохиолдолд төр Вексель бичиж банкнуудаас эх үүсгэвэр босгож эргэн төлөх баталгаа өгч байгаа. Түүнийг төсөвт тусгах ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Төсвийн хөрөнгөөр ажил хийгээд мөнгөө аваагүй байгаа компаниудад яаралтай мөнгийг олгох хэрэгтэй. Тэгж байж бид аж ахуй нэгжүүдээ сэргээнэ. Үйл ажиллагааг нь тогтворжуулна.
Өнгөрсөн оны 9-р сарын 3-ны өдрөөс эхлэн сангийн яам Вексель гаргах ажлыг эхлүүлсэн. 235 төслийн хянаж давхардсан тоогоор 286 аж ахуй нэгжид 176 гаруй тэр бум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн.