УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.01.13

Монгол банк зорилгоо ойлгодоггүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодруулахаар хөтөлбөртөө урилаа.

Өнгөрөгч долоо хоног Монгол банкны ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар ипотекийн зээлийг 5 хувь болгох боломжтой гэж ярьж мэдээллэсэн. Үүнийг санхүүжүүлэх бодит боломж байхгүй учир мөнгө хэвлэх боломж үүсэх байх. Та үүнийг юу гэж харж байна?

-Сүүлийн өдрүүдэд ипотекийн зээлийн асуудал яригдаж байна. Хүү бууруулна гэдэг нь зээлийн эрэлтийг нэмэгдүүлнэ. Орон сууц хайгчдын тоог нэмэгдүүлнэ. Гэтэл нийлүүлэлтэд үнэ өсдөг. Зээлийн өртөг буурч байгаа мэт боловч байрны үнэ өсөж байгаа. Өнгөрсөн хугацаанд хямралын ялангуяа банкны системд нэг гажуудал үүсээд байгаа асуудал нь энэ юм.

Орон сууцаар зээл авч баахан мөнгө түгжчихсэн асуудал нь эдийн засгийн хямралд нөлөөлж байгаа. Харин хүү бууруулах гэхээсээ илүү найман хувийн тогтсон хэмжээ байсан тэр нь улс төртэй холбоотой байх. Өнөөдөр дахиад хүүхдийн, оюутны мөнгө гэх мэт бэлэн мөнгөний асуудлыг яриад эхэлж байна. Мөнгөгүй гээд сарын өмнө төсөв батлахдаа яриад байсан. Өнөөдөр гэнэт өөрчлөгдчихлөө. Энэ нь ямар нэг байдлаар зээлээр юм уу, мөнгө хэвлэх байдлаар үүснэ. Төв банк компаниуд шууд зээл өгч байгаа нь ханшийн асуудалд сөрөг нөлөө үүсгэж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...