Аймаг нийслэлийн хүүхдийн 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэж тооцож байна
2016.08.11

Цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг цаг алдалгүй шийднэ

Энэ хичээлийн жилд шинээр 21 цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 105 мянга хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг өгсний дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд салбарын яам нь шаардлагатай зарим арга хэмжээг авч эхэлсэн байна. 

Тухайлбал Хотын даргатай хамтран цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгж, иргэний хүсэлтийг цаг алдалгүй шийдэх албан даалгаварыг БСШУ-ын сайд Ж.Батсуурь гаргажээ.

Эдгээр арга хэмжээний үр дүнд орон нутгийн цэцэрлэгийн насны хүүхдийн 84.6 хувь, аймаг нийслэлийн хүүхдийн 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэж тооцож байна. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.