2016.03.29
Казах хүүхдүүдэд монгол хэл заах аргыг сайжруулах хэрэгтэй
Казах хүүхдүүд 2-дугаар ангиасаа эхлэн Монгол хэл үздэг болжээ.
Гэхдээ монгол хэл заах арга барилыг улам сайжруулах шаардлагатай байгааг БСШУ-ны сайд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ онцолсон байна.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Хоёр дахь хэл сурахад их урт хугацаа шаардлагатай. Гэтэл бид тавдугаар ангийн Монгол хүүхдийн чадавхитай дүйцүүлж харж байгаа учраас түүнд хүргэх хурд нэг талаасаа дарамт болж байна. Мөн нөгөө талаасаа их сайн арга боловсруулах шаардлагатай” гэлээ.