Л.Гантөмөр Говьсүмбэрийн ухаалаг сургуультай танилцлаа
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2016.03.11

Л.Гантөмөр Говьсүмбэрийн ухаалаг сургуультай танилцлаа

БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр Говьсүмбэр аймагт ажиллаж байна.  Тэрбээр хамгийн түрүүнд аймгийн нэгдүгээр дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр  “Манай ЕБС-иуд  мэдээллийн технологи, инженерийн шинэ шилдэг шийдлүүдийг сургалтандаа ашиглаж эхэлсэн. Үүний нэг нь тус сургууль юм.  Бүх сургууль компьютерийн лабораторитой,  ухаалаг самбаруудтай,  багш бүр зөөврийн компьютертэй болсон. 

Удахгүй интэрнэтэд бүрэн холбогдож дуусна.  Цаашдаа бид  сургалтын явцыг  хялбар бас чанартай болоход  мэдээллийн технологийг нэвтрүүлэх ажлыг ихээр хийнэ” гэдгийг  салбарын сайд хэллээ.  Говьсүмбэр аймгийн нэгдүгээр сургууль нь  орчин үеийн техник хэрэгслээр хангагдсан “Ухаалаг” сургууль бөгөөд 15 анги нь ухаалаг самбар ашиглаж сургалтаа явуулдаг юм байна. Мөн тус сургуулийн  төгсөгч залуусын бүтээсэн  3D  дэлгэц  энэ үеэр сонирхол татаж байлаа.