Төрийн албаны шалгуур хангасан хүмүүст ямар ч айдас байх ёсгүй
УИХ дахь МАН-ын булгийн дарга Д.Хаянхярваа
2016.08.08

Төрийн албаны шалгуур хангасан хүмүүст ямар ч айдас байх ёсгүй

УИХ дахь МАН-ын булгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Тодорхой хэдхэн асуудал хэлэлцдэг анхдугаар чуулган өндөрлөлөө. Үр дүнг нь та хэрхэн харж байна вэ. Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтдаа хүрсэн гэж бодож байна уу?

Анхдугаар чуулган үүргээ сайн биелүүлсэн. Үе үеийн Засгийн газруудаас хамгийн богино хугацаанд Засгийн газар болон УИХ-ын бүт-цийн байгууллагуудаа бий болгосон. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд богино хугацаанд ажлаа амжууллаа. Мэргэжлийн Засгийн газар байгуулах тухайд сайн, муу олон янзын мэдээ, мэдээлэл гарч байсан. Ер нь ямар ч зүйлийг сайн, муу зүйлс дагадаг. Хүн бүхэнд таалагдах албагүй. Гурван сая хүний санаанд нийцсэн сонгодог хүн олж тавина гэвэл боломжгүй.

Бид “мэргэжлийн” гэсэн ойлголтыг хэт туйлширч авч үзээд байна уу даа гэж бодсон. Эрүүл мэндийн салбарыг заавал эмч л авч явах ёстой, боловсролын салбарыг багш л удирдах ёстой гэх байддаар хандаад байна. Энэ бүхэн чухал шалгуур үзүүлэлт мөн. Гэхдээ сайд нь чадварлаг менежер байх ёстой. Сайд нь сайн баг бүрдүүлж, салбарынхаа үйл ажиллагааг зөв чиглүүлж чаддаг байх нь чухал.

Ингээд баг ажлаа хийж чаддаг болсон тохиолдолд сайд солигдох, эсэх нь сонин биш болно. Уүнийг л мэргэжлийн Засгийн газар гэж хэлнэ. Манай сайд нар мэргэжил, боловсрол, ажлын туршлага, олон түмний дунд танигдсан байдал гээд аль ч талаараа гоочлоод байх зүйлгүй.

Мэргэжлийнхээ чиглэлээр бизнес хийгээд явж байсан хүмүүс нь улстөрчийнхөө хувьд танигдаагүй байхыг үгүйсгэхгүй. Тэдний хэн болохыг цаг хугацаа харуулна. Засгийн газрын баг, бүрэлдэхүүнд итгэлтэй байна. Засгийн газар эдийн засгийн нөхцөл байддын талаар ард түмэндээ ойрын хугацаанд тодор-хой мэдээлэл өгч, хэрхэн ажиллахаа хэлэх байх. Анхны арга хэмжээнүүдээ ч авч хэрэгжүүлээд эхэлнэ.

-Сайд, дэд сайдаасаа авахуулаад удирдах албан тушаалтнуудаа томилж байна. Үүний цаана төрийн албыг бужигнуулах вий гэсэн айдас байгаа. Ингэхдээ МАН-ынхан өс авах байдлаар хандах вий гэж болгоомжилж байна. Төрийн албыг тоггвортой болгоход үйл ажилпагаа болон бодлогын хувьд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

Төрийн албыг тогтвортой байлгахын тулд хууль, эрх зүйн орчноо чангатгах хэрэгтэй юм билээ. АН-ынхан төрийн албыг тогтвортой байлгах талаар хуралдаан болгон дээр хэлж, анхааруулж байна. Гэхдээ Төрийн албаны тухай хууль зөрчиж байна, төрийн алба хаагчдыг хоморголон халах гэж байна гэх мэт мэдээлэл цацах нь илүүц юм. АН-ынханд төдийгүй нийгэмд ийм болгоомжлол байгаа нь үнэн. Гэтэл бид яамдын тоог цөөлсөн. Зарим агентлагийн чиг үүргийг хувааж, өөрчилсөн учраас тодор-хой хөдөлгөөн орох л байх.

Мөн төрийн албаны одоогийн бүтэц, бүрэлдэхүүн, орон тоо нь эрх баригчдын зүгээс тавьж буй шалгуур, үзүүлэлтүүдэд нийцэж байна уу гэдэгт мониторинг хийх ёстой. Өөрөөр хэлбэл, 200 мянга орчим төрийн алба хаагчтай ажиллах ёстой юу, үүнээс цөөн тоогоор ажиллах боломж байна уу гэдэгт бодит судалгаа хийсний эцэст шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш өнгөрсөн дөрвөн жилийнх шиг нэг сайд гарч ирэнгүүтээ аймгуудын Халамжийн газрын дарга нарыг бүгдийг нь сольчихдог шиг хандаж болохгүй. Ардын намын хүн бол цэвэрлэгч байсан ч халдаг байж болохгүй.

Дорноговь аймгийн Засаг дарга Замын-Үүд сумын Засаг даргыг захирамж гарган огцруулаад, сейфийг нь эвдэн тамга тэмдгийг гартаа оруулсан л гэнэ. Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт ч тийм зүйл тохиолдож байсан. Тухай бүрт нь хууль зөрчиж байгааг нь хэлж ирсэн. Төр ийм зүйл хийж болохгүй. Алдаагаа битгий давтаарай гэдгийг Засгийн газар 100 хувь бүрдсэн хуралдааны үеэр зориуд анхааруулсан нь үүнтэй холбоотой. Төрийн албан хаагч-дын чадавх их муудсан. Үүнийг жирийн иргэдээс ч асуух хэрэгтэй.

Үнэндээ сүүлийн хэдэн жил хэт их халаа, сэлгээ хийсэн. Төрийн алба гудамжинд хийрхэж байсан хүмүүсийн нэгдэл байх ёсгүй. То-дорхой шат, дамжлагаар явж байж, төрийн албанд мэргэшсэн хүмүүс ажиллаж гэмээнэ засаг, төрийн ажил сайн байна. Хуулийн дагуу ажилд ороод, үүний хүрээнд ажил, үүргээ гүйцэтгээд явж байгаа албан хаагчдад ямар ч айдас байх ёсгүй. Харин хууль бусаар орсон, ажлаа мэддэггүй, мэргэжлийн бус хүмүүст тодорхой түвшинд анхаарал хан-дуулах ёстой гэж бодож байна.

-Төрийн албыг мэргэшсэн, тунгалаг болгох зарчмын шийдэл гаргахын тулд УИХ-аас юу хийх ёстой вэ. Одоо та бүхэн Үндсэн хуулийг дангаараа өөрчлөх эрхггэй болсон шүү дээ.

Энэ дөрвөн жилийн хугацаанд Төрийн албаны хуулийг боловс-ронгуй болгох чиглэлд маш сайн ажиллах ёстой. Төрийн албанд ор-дог, халагддаг, түүнд тавигддаг шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх ёс-той. Бид мерит системийн талаар байнга ярьдаг. Цүнх барьж гүйж байгаад төрийн албанд орчихдог, ажлын туршлагагүй хүмүүс нь дарга болдог тогтолцоо Монгол төрийн албыг баллаж байгаа.

Одоо бид үүнд цэг тавихын тулд хуулийг нь маш чанга болгох хэрэгтэй. Төрийн албанаас үндэслэлгүйгээр халж сольсон тохиолдолд тус шийдвэрийг гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг өндөржүүлж, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах ёстой. Ингэхгүй бол сонгуулиас сон-гуулийн хооронд ийм айдас байсаар л байх болно.

-Саяхан Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд улс орны эдийн засгийн нөхцөлийн татаар хаалтгай мэдээлэл хийсэн. Зарим хүмүүс эдийн засгийн байдал төсөөлснөөс ч хүндэрсэн гэдгийг ярьж байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

Манай эдийн засгийн байдал маш хүндэрсэн гэдэгтэй санал нэг байгаа. Хаалттай мэдээлэл хийсэн гэсэн. Улмаар Үндэсний аюулгүй байддын зөвлөлд хандахаар болсон гэж сонссон. Ер нь эдийн засгийнхаа бодит байддыг ний нуугүй, ямар нэг улс төргүйгээр тодорхойлж, нууцдах шаардлагагүйг нь ил гаргаж, хуулиар хориглосныг хаалттай байлгах цаг болсон.

Эдийн засгаа богино хуга-цаанд яаж сайжруулах тухай биш, уналтыг зогсоож, хямралт байдлыг саармагжуулах арга хэмжээ нь юу байх вэ гэдэг талаар ярих ёстой. Сонгуулийн үеэр буюу тав, зургадугаар сард тухайн үеицн эрх баригчид арай дэндүү дураараа авирласан. Монгол хууль, дүрэмтэй орон л бол засаг төрд ажиллаж байсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой. УИХ-аар батлуулалгүйгээр маш их хэмжээний хөрөнгө цацсан.

Нөгөө талаас ажлаа өгөөд явчих-сан нөхдийн араас улс орон дампуурчихаж, тэд болохоо байлгачи-хаж гэж сүржин орилж, элдвээр дуудаад байх нь чухал биш. Одоо үүссэн нөхцөл байддаас яаж гарах вэ гэдгийг анхаарлын төвд аваачих ёстой. Энэ бол нэг компани, хувь хүн бус, бүтэн улсын хувь заяатай холбоотой хэрэг. Засаж залруулах чиглэлд улс төрийн бүх хүчин, бизнесийнхэн, Монголын иргэд санал боддоо нэгтгэн зорилго тавьж, нэгдмэл боддогод хүрэх ёстой. Ингэж чадвал бид эдийн засгаа өөд нь татаж чадна.

-Удахгүй ээлжит бус чуулган зарлаж, төсвөө тодотгоно. УИХ-ын зүгээс тодотголын хүрээнд ямар нэг чиглэл Засгийн газарт өгсөн үү?

Сангийн яамныхан богино хугацаанд. Төсвийн тодотголыг  оруулж ирэх байх. Энэ сарын 20-д, эсвэл дараа сарын эхээр ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх байх. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг төсвийн жилийн эхний хагаст, хаврын чуулганаар хэлэлцдэг зүй-лийг батлалгүй орхисон нь түүхэндээ анх удаагийнх.

-АН-ын зовлон МАН-ынх боллоо. Эрх баригчид хүч түрэмгийлэн шийдвэр гаргаж байна гэх шүүмжлэлийг АН-ынхан хэлж байна.

Сөрөг хүчин гэхээр заавал сөрөг зүйл ярьдаг байх ёстой гэж ойлгож болохгүй. Сөрөг хүчний бухимдлыг ойлгож байгаа. Бид хүч түрээгүй. Харин ч олонхын зүгээс цөөнхөд давуу эрх олгож байгаа. Тухайлбал, Байнгын хороонд гишүүдийг хуваарилахдаа Ардын намынхныг хоёр Байнгын хороонд хамааруулсан бол бид бие даагч болон бусад намын гишүүдийг тус бүр гурван Байнгын хороонд оруулсан.

Хэт цөөн болсон хүмүүсийг аль болох олон Байнгын хороонд хамруулах нь зүйтэй гэж үзсэн. Дэд хорооны бүрэлдэхүүнийг Байнгын хороодын хуралдаанаар шийдсэн. Түүнээс биш хэн нэгнийг тухайлан хасаж, хяссан зүйл огт байхгүй. 30 минутын завсарлага өгсөн гэж АН-ынхан шүүмжилж байгаа.

Хуулиар заасан хугацаанд багтаан хэлэлцэх ёстой асууддаар хурал даргалагч завсарлага өгөх, эсэхийг шийддэг. Уг заалтыг одоогийн сөрөг хүчин эрх барьж байхдаа оруулсан. бий болгосон. Эрх баригчид өөрсдөдөө зориулж хууль гаргах тусам дараа нь гай болох вий гэдгийг бид тухайн үед бид сануулж байсан. Бид эрх барьж, цөөнх ч болж үзсэн учраас алдааг нь засах гэж оролдож байгаа. Цаашид сөрөг хүчний зүгээс гаргаж байгаа санал, шүүмжлэл бүрийг сонсож, хамтран ажиллана.