Парламентад үг хэлүүлэхгүй бол гудамжинд гараад хэлнэ
УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Та чуулганы хуралдаан дээр дэд хороонд сөрөг хүчний гишүүдийг оруулахгүй байгаа талаар нэлээд шүүмжлэлтэй ярьсан. Яагаад оруулсангүй вэ?
Ер нь бол би эрх баригчдыг хүний эрх, ардчиллын том ухралт руу явах гэж байгаа юм байна гэж үзэж байна. Парламентийг ямар нэгэн шүүмжлэлгүй байлгаж байгаад энэ хэмжээ хязгааргүй хяналтаа цаашид хэнээр ч шүүмжлүүлэхгүй авч явах зорилготой нь харагдлаа. Жишээ нь өнөөдөр (өчигдөр) Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг хууль зөрчөөд томилж эхэлж байна шүү дээ. Төрийн албыг дуугүй болгож байгаад төрийн алба руу орох гэж байна гэсэн үг.
Хүний эрхийн дэд хороонд хүний эрхийн талаар дуугардаг хүмүүсийг оруулахгүй байна. Тэгэхээр Хүний эрхийн дэд хороог дуугүй байлгаж байгаад хүний эрхийг зөрчих зөрчил рүү орох асуудпаа тавих нь. Энэ мэтчилэнгээр олон асуудлаар ухралт хийх гэж байгаа юм байна. Түүнийхээ бэлтгэлийг анхдугаар чуулганаар хийж байгаа юм байна гэж ойлголоо. Үүнд их харамсаж байгаа. Тийм учраас байр сууриа илэрхийлсэн.
-Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилох асуудал дээр АН бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй хүнийг ажлаас нь чөлөөлөх хууль зөрчсөн үйлдэл гэж байгаа. Харин МАН нөхөн томилсон хүн учраас хууль зөрчөөгүй гэдэг маргаан гарсан?
Тийм. Уг нь анхдугаар чуулган өөр зорилготой л доо. Энэ бол УИХ өөрөө өөрийгөө зохион байгуулдаг чуулган. Өөрөөр хэлбэл, доторх байнгын хороо, дэд хороогоо байгуулдаг. Тэгээд Засгийн газраа байгуулдаг ийм л чуулган шүүдээ. Тэгэхэд үүгээр өнөөдөр Т өрийн апбаны зөвлөлийн гишүүдийг халж солих асуудлыг ярьж байна. Энэ асуудал нэгэнт хоёр жил явж байсан бол ээлжит чуулганаар л ярих ёстой. Хууль зөрчсөн, зөрчөөгүй хоёр өөр байр суурь хамаагүй.
Ерөөсөө энэ асуудал бол анхдугаар чуулганаар ярьдаг асуудал яавч биш байхгүй юу. Хэн нэгэн хүн өргөдлөө өгсөн ч дутуу орон тоотой хүлээгдэж л байдаг шүү дээ. Тиймээс хоёр жил байгаад болоод байсан юмыг хоёр сар хүлээгээд хуулийнхаа дагуу томилгоогоо хийх бололцоотой шүүдээ. Заавал тэр хүмүүсийг нь амарч байх үед халж, гэнэтийн, хууль зөрчсөн, маргаантёй томилгоо хийж байгаа нь өөрөө анхдугаар чуулганыг маш буруу замаар авч явлаа гэдгийг харуулж байна.
-Дэд хороонд цөөнхийн дуу хоолой байхгүй байх нь ямар сөрөг талтай юм бэ. Та “Би хүний эрхийн талаар 1990 оноос идэвхтэй ажиллаж энэ хороог удирдаж ч байсан. Хүний эрхийн дэд хороонд намайг оруулахгүй байгаа нь шууд гудамжинд гаргаж байгаа үйлдэл” гэж байсан?
Парламентийн засаглал гэдэг нь гудамжинд тэмцэлдэж, эмх замбараагүй байдал үүсгэх буюу өнөө долдугаар сарын 1 шиг үйл явдал гарахаас сэрэмжилдэг. Яаж гэхээр тэдний төлөөлөл, тэнд байгаа дуу хоолойг парламентад дуулгая гэж оруулдаг юм. Түүнээс олонх цөөнхийн тооны асуудал биш. Аль аль нь байх ёстой төлөөллөө бүрдүүлээд гудамжинд биш парламентад үгийг нь хэлүүлэх гээд байна шүү дээ.
Парламентад үгээ хэлэх боломжийг нь хязгаарлана гэдэг гудамжинд гар л гэсэн үг. Гудамжинд гарна гэдэг эргээд 1990 он шиг тогтворгүй байдал бий болно. Тэрийгл эрх баригчид хүсээд байгаа юм байна. Бид бол дуугүй сууна гэж байхгүй. Парламентад үг хэлүүлэхгүй бол гудамжинд гараад хэлнэ шүү дээ.
-МАН УИХ-д 65 гишүүнтэй ийм эрх баригчтай нөхцөлд сөрөг хүчин яаж ажиллах ёстой юм бэ. Бүх юмыг ингээд хүчээр шийдээд явчих юм биш үү?
Тэр чинь л эрх баригчдын хувьд маш том алдаа. Өмнө нь манайхан тийм алдаа гаргаж байсан байх. Гэхдээ түүнийхээ хариуцлагыг цөөнх болоод хүлээчихсэн шүү дээ. Одоо энэ мэтээр бол сонгууль хүлээхээсээ өмнө Монголд ардчилал боомилогдоод гол нь ард түмний эрх ашиг зөрчигдөхөөр байгаа биз дээ. Цөөнх гэдэг бол ард түмний л тодорхой дуу хоолойг илэрхийлнэ. Тэгэхээр ингэж үг хэлэх эрхийг хааж,ардчиллаа нухчин дарж цаашдаа явах гэж байгаа бол маш том алдаа болно гэдгийг л дахин дахин хэлмээр байгаа юм.
-Сөрөг хүчний хувьд үг хэлэхээс өөр арга байхгүй юм даа?
Ер нь ардчилал гэдэг чинь хүн үгээ л хэлэх эрх чөлөө шүү дээ. Тэгэхээр парламентийн институцид сөрөг хүчнийхээ төлөөллийн үг хэлэх эрх чөлөөг хавчиж байгаа нь өөрөө нийгмийг ил задгай тэмцэл рүү явуулна.
-Дэд сайдуудын тап дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Өмнө нь МАН сөрөгхүчин байхдаа дэд сайдуудын орон тоог эсэргүүцэж байсан. Одоо өөрсдөө бий болгочихпоо?
Ард түмэн сохор биш шүү дээ. Сонгуулийн өмнө юу ярьж байлаа. Одоо юу ярьж, хийж байна гэдгийг сайн ялгана. Үүний түүхэн хариуцлага ч ирнэ. Бид дэд сайд гэдэг илүү орон тоог арайхийж нэг цомхотгож байхад дахиад арван хэдэн сайдыг бий болгочихлоо. Нэг талдаа яамыг цөөлсөн нэртэй. Нөгөө талд дэд сайд гээд хоёр дахин нэмэгдчихэж байгаа юм. Энэ бол сонгуулийн өмнө болоод, сонгуулийн дараахь бодит байдал. Эргээд ард түмний бухимдлыг үүсгэсэн ийм л алхам. Ийм үйлдэл нь эрх баригчдын хувьд том алдаа болно гэж үзэж байгаа.
-Мөн мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн хүлээлт байсан. Гэтэл тал нь давхар дээлтэй болчихлоо. Энэ тапаар?
Нэгэнт ярьснаараа байх ёстой. Сонгуулийн өмнө давхар дээл гээд биднийг элдвээр үзсээр байгаад Засгийг хэд хэд өөрчлөө биз дээ. Одоо түүнийгээ өөрсдөө хэрэгжүүлэх л ёстой. Ард түмнээс тэгж л саналыг нь татсан шүү дээ. Хууль санаачлаад баахан гүйцгээсэн. Үнэхээр ерөнхий чиг үүрэг л хариуцдаг учраас тийм яам байгаа. Түүнээс тусгай яам биш шүү дээ.
Ерөнхий чиг үүрэг гэхээрээ илүү том байгаад тэнд нь парламентийн гишүүн сайд байдаг юм биш. Тэгээд парламентийн гишүүнээ сайд болгохын тулд чиг үүргийнхээ яамны тоог нэмээд, хаа хамаагүй олон яамыг ерөнхий чиг үүргээр зарлаад явчихдаг чинь өөрөө зөв зүйл биш л дээ. Ийм бусармаг алхмууд ард түмний дургүйцлийг хүргэх бас нэгэн шалтгаан болно.
-Энэ сарын 5-нд АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдана гэсэн мэдээлэл гараад байгаа. Ямар асуудлыг ярилцах бол, хэр үр дүн хүлээж байна вэ?
Наймдугаар сарын 5 гэсэн албан ёсны тов гараагүй. Үндэсний зөвлөлдөх хороо намын их хурлынхаа товыг тогтоочихоод завсарласан. Энэ хооронд намтайгаа зөвлөлдөөд ҮЗХ-ны хурлаа үргэлжлүүлээд намынхаа их хуралд бэлдэх, намынхаа шинэчлэлийг идэвхжүүлэх ажил руугаа орно. Манай нам илт цөөнх болчихсон, сонгуульд ялагдчихсан болохоор бидэнд хангалттай хугацаа байна л даа. Мэдээж орон нутгийн сонгуулиас хангалттай хугацааны наана хуралдах ёстой. Энэ сард багтаагаад хуралдах байх гэж найдаж байна.
-АН-ын дарга хэн байх вэ гэдэг сонирхол татаж байгаа. Магадлалтай гэж яригдаж буй хүмүүсийн дунд таны нэр ч байсан?
АН-ын дарга хэн байх нь өнөөдөр гол асуудал биш. Хамгийн гол нь энэ нам алдаан дээрээ дүгнэлт хийх хэрэгтэй байгаа. Үнэхээр ард түмэн, олон зуун мянган сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн, тэднийхээ итгэл найдварыг авч явна гэдгээ харуулсан зөв шинэчлэл, зөв бүтцийг харуулах ёстой.
Цаашдын дүрэм, журам, мөрийн хөтөлбөр бүх юмаа шинэчлэн батлаад энэ олон залуучуудаа, ирээдүйгээ багтаасан ийм л нам болох ёстой. Тэр үед нам өөрөө энэ шинэчлэлийг, шинэ цаг үед удирдаад намаа дараа дараагийн ялалтад хүргэж чадах тийм удирдагчийг тодруулаад гаргаад ирэх бүрэн бололцоотой. Одоо олон нэрнүүд ярих ямар ч шаардлагагүй эцсийн эцэст хүнээ дагаж шинэчлэл хийгдэхгүй. Шинэчлэлээ дагаж хүн нь өөрөө тодорно гэж ойлгох хэрэгтэй.
-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа тухай ярих боллоо.Хүүхдийн мөнгө тасарлаа. Дээрээс нь хувьцаагаа худалдсан зарим иргэдийн сүүлийн 100 мянган төгрөг орохгүй байна. Үүнийг таамаглаж байсан уу. Эдийн засаг сонгуулийн дараа улам хүндэрчихэв үү. Эсвэл АН тартагт нь тулгачихаад хүлээлгэж өгсөн юм уу?
Эдийн засаг ганц Монголд биш бүх дэлхийд амаргүй л байгаа. Өнөөдөр ард түмнээ боломжийн хэмжээнд авч явах үүрэг нь засагт бий. Засаг залгамж чанарыг хадгалах ёстой. Өмнөх засгийн үед шийдэгдсэн асуудал заавал хэрэгжих ёстой. Тэнд ард түмний буруу байхгүй шүү дээ. Тэгээд цаашаа аваад явах ёстой. Одоо бол юу гэдэг юм өмнөх рүүгээ чихэх эсвэл хоосон зовлон тоочих ийм цаг биш л дээ. Хэрвээ бид байсан бол ямар нэгэн зовлон тоочихгүйгээр авах ёстой арга хэмжээгээ аваад улс орноо өөд нь татаад явах л байсан. Одоо нэгэнт шинэ засаг гарсан юм чинь ийм л зарчмаар улс орноо өөд нь татаад явах ёстой.
Бүрэн бололцоотой. Тийм тартагтаа тулаад, унаад болохоо байчихсан юм байхгүй. Угаасаа бүх дэлхийд өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал ширүүн л байгаа. Тэрний л нэг Монголд ч гэсэн илэрч байна. Гэхдээ манай улсад өнөөдөр гуравхан сая хүнтэй, маш их баялагтай, хоёр том хөрштэй гээд олон давуу тал байгаа. Үүнийгээ зөв ойлголцоод, цөөнхөө дарангуйлж, ард түмнийхээ санааг үл ойшоож өөрсдөдөө хэт эрдэж бардахгүй байвал цаашдаа Монгол Улсыг зохих хөгжлийнх нь өндөрлөгт аваад явчих бүрэн бололцоо байгаа гэдгийг итгэлтэй хэлнэ.