Обамагийн нэрлэхээс татгалзсан хоёр зүйл
2016.06.17

Обамагийн нэрлэхээс татгалзсан хоёр зүйл

Өнгөрсөн Мягмар гарагт Ерөнхийлөгч Б.Обама “Радикал үзэлт Исламчууд” гэсэн нэрийг хэрэглэхийг шаарддаг жиргээч улс төрчдийг шүүмжилсэн билээ.

Мягмар гарагт террорист халдлага үйлдэгчдийн үйлдэл болоод зорилгыг яагаад “радикал үзэлт Исламчууд” гэсэн үгсээр төлөөлүүлэн нэрлэдэггүй талаар дэлгэрэнгүй тайлбарыг олон нийтэд ийнхүү тавьжээ.

“Энэ нэрийг хэлээд юунд хүрэх вэ? Яг юу өөрчлөгдөх юм бол? Энэ нэрийг хэлвэл “ISIL” буюу Исламын улс арай цөөн Америкчуудыг алах юм болов уу? Бид нар илүү олон холбоотонтой болох юм уу? Эсвэл цэргийн стратеги боловсруулахад хэрэг болох уу? Харамсалтай нь эдгээрийн аль нь ч зөв хариу биш юм. Миний туслахуудын нэг нь ч хэрэв бид энэ нэрийг л хэлэх юм бол асуудал тэр чигээрээ өөрчлөгдөнө гэж хэлж байгаагүй” хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэйгээ уулзалт хийсний дараа Сангийн яаман дээр тавьсан илтгэлийн үеэр хэлжээ.

Түүний тавьсан энэ лекц бол Бүгд найрамдах намынхан тэр дундаа нэрийг нь хэлэхээс зайлсхийдэг Доналд Трампад зориулагдсан байлаа.

Тэрээр Хэт даврагсдын аюул заналхийллийг маш сайн ойлгодог. Иймдээ ч “Тагнуулын албаныхан болон хууль сахиулагч нар тоолж барамгүй олон цагийг хуйвалдааныг зогсооход мөн америкчуудыг хамгаалахад зарцуулдаг. Америкчууд гэдэгт твиттерт жиргэсэн болон телевизийн нэвтрүүлгээр гардаг улс төрчид хүртэл багтдаг” болохыг онцлон хэлсэн юм.

Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Трамп сүүлийн хэдэн өдрүүдэд Америкийн түүхэн дэх хамгийн олон хүний амийг авч одсон Орландогийн зэвсэгт халдлагаас болж Обама руу нэлээд их дайралтыг хийх болсон.

Ерөнхийлөгч Обама уг халдлагыг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй Омар Матен гэгчийн гэмт хэрэг хийх сэдлийг хэт даврагсдын үзэл суртлыг өөгшүүлж, Ислам суртлыг гуйвуулснаас үүдсэнээс биш Трамп болон Бүгд найрамдахчуудын хэлдэгээр “радикал үзэлт Исламчууд”-аас үүдээгүй гэсэнд туйлын шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Нэр дэвшигч Трампын хувьд “Америкчууд дайснаа цохон нэрлэж чадахгүй юм бол тэд нарыг ялан дийлж чадахгүй. Манай улс төр гажууджээ” гэж өнгөрсөн Ням гарагт хэлжээ.

Харин ерөнхийлөгч Б.Обамагийн хувьд Трампад хандсан шүүмжийг цөөн хэдэн удаа хэлж байсан боловч түүний нэрийг цохон дурдах нь тун ховор бөгөөд голдуу “БНН-ын нэр дэвшигч” хэмээн ерөнхийлөн хэлдэг онцлогтой. Харин энэ талаар PBS мэдээний сувагт өгсөн ярилцлагандаа “Тэр хүн өөрийнхөө нэрийг тун гарамгай дурддаг. Тиймээс л би түүнд өөрийгөө сурталчлах боломжийг нь олгож байгаа юм” хэмээн хошигножээ.

Нөгөө талаар Б.Обамаг шүүмжлэгчид “ISIS”-ийн учруулж болох аюул заналхийллийг төдийлөн ойлгодоггүй тул “радикал үзэлт Исламчууд” гэсэн нэрийг хэрэглэх хүсэлгүй байдаг хэмээн үзжээ. Харин эрхэм ерөнхийлөгч ‘Ислам бол 1,6 тэрбум хүмүүсээс бүрддэг шашин. Харин терроризмыг радикал үзлийг баримтлагч жижиг бүлэг явуулдаг болох’-ыг тун ойлгомжтойгоор зааглан тайлбарлав. Ийм ч шалтгаанаар түүний өмнөх ерөнхийлөгч 2002 онд Иракын эсрэг дайралтыг хийхээс өмнө “Бидний дайн бол шашны, Муслим итгэл үнэмшлийн эсрэг биш юм. Харин АНУ-ыг үзэн яддаг хувь хүмүүсийн эсрэг дайн билээ” хэмээн онцлон хэлж байв.

Бидний дайн бол шашны, Муслим итгэл үнэмшлийн эсрэг биш юм

Исламын улс болон бусад шашны хэт даврагсдын бүлгүүдийг Ислам гэсэн үгээр төлөөлүүлэн нэрлэх нь энэхүү бүлгүүдэд хууль ёсны статусыг олгосон хэрэг болно хэмээн ерөнхийлөгч Б.Обама үзсээр ирсэн. Түүний өгүүснээр “ISIS” эсрэг тулаанд “радикал үзэлт Исламчууд” гэсэн нэр томъёоллыг ашиглах аваас Баруун болон Исламчуудын хооронд  дайн болж ойлгогдох буюу Америкийн Муслимчууд болон бусад түнш хэмээн тооцогддог Муслим үндэстнүүдийг хамруулсан хэрэг болох аж.

Ерөнхийлөгчийн хувьд “ISIS” гэсэн нэрний оронд “ISIL” гэсэн товчилсон нэрийг ашигласаар ирсэн. “ISIL бол Исламчууд биш мөн ISIL бол улс биш” хэмээн 2014 онд өгүүлж байсан удаатай.

Эх сурвалж: http://www.theatlantic.com/news/archive/2016/06/obama-radical-islam-donald-trump/487007/