Хамтын тэтгэврийн хууль
2016.06.02

Хамтын тэтгэврийн хууль

Хуулийн нэр: Хамтын тэтгэврийн тухай

Санаачлагч: Засгийн газар

Өргөн барьсан: 2014 – 05- 16

Батлагдсан: 2015 – 02 – 12

Хэрэгцээ, шаардлага

Манай улсын одоогийн тэтгэврийн тогтолцооны тэтгэвэр бодох арга нь төлсөн шимтгэлтэйгээ шууд хамааралгүйгээс хуваарилалт шударга бус, хувь хүний тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг үнэгүйдүүлж, эдийн засгийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй уялдуулж зохицуулаагүйгээс тэтгэврийн даатгалын санд сөрөг үр дагаварууд бий болсоор байгаа тул төрөөс зайлшгүй зохицуулах шаардлагатай зарим асуудал байсаар байна.

Статистик судалгаагаар олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чаддаггүй гэсэн дүн гарсан байдаг. Энэ нь өрхийн амжиргааны түвшин буурах, ганцаардах, сэтгэл санаагаар унах, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна.

Иймд хамтын тэтгэврийн асуудлыг бий болгох нь зүйтэй гэж үзэн олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн үлдсэн гишүүний амьдрах хугацааны тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээгээр өвлөгдөх, нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээ хуримтлалын зарчмаар өсгөж тэтгэвэртээ бүрэн эргүүлэн авах иргэдийн хүсэл, сонирхлыг хөхүүлэн дэмжих, нийгмийн даатгалын хуримтлалыг эдийн засгийн оновчтой бодлогоор арвижуулах, нийгмийн шударга хуваарилалтыг баталгаажуулах зорилгоор хуулйиг санаачлан батлав.

Гарах үр дүн

• Ахмад настны амьдралын чанар сайжирна.

• Монгол хүний дундаж наслалт нэмэгдэнэ.

• Гэр бүлийн үнэ цэнэ өснө.

• Гэр бүлийн гишүүд урт хугацаанд хамт амьдарна.

• Олон хүүхэд төрүүлж, өсгөх боломж бүрдэнэ.

• Эрүүл мэндээ анхаарах нь нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтой.