МАН, МАХН сонгуульд эвсч орохоор тохирлоо
Нэгэн цагт өрх тусгаарласан угшил нэгт хоёр нам эвсэх нь зүйтэй гэдэгт санап нэгджээ.
Сонгуулийн хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор намууд нэгдэх боломжгүй болсон бөгөөд сонгуульд эвсч орох нь нээлттэй. Тиймээс уг хуулийн дагуу хоёр нам эвсэх нь зүйтэй гэдэгт намуудын удирдах зөвлөлийнхөн санал нэгдсэн байна. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд намуудын удирдах байгууллагаас гаргасан санапыг МАН-ын Бага хурал, МАХН-ын Бага чуулганаар хэлэпцэж нэгдсэн шийдэлд хүрэх юм байна. Энэ талаарх мэдээллийг багцлан хүргэө.
Бага хурал 60 хувийн ирцтэй эхлэв
МАН-ын Бага хурлын тов өнгөрсөн долоо хоногг гарсан ч өчигдөр үдээс хойш эхлэв. Уг нь энэ удаагийн Бага хурлын IV хуралдааныг өчигдөр үдээс өмнө зарласан ч 15.30 цагт эхэлсэн юм. Учир нь МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хүлээсээр ийнхүү үдээс хойш болсон. Энэ хооронд хэвлэлийнхэн болон орон нутаг, дүүрэг, хороодоос ирсэн Бага хурлын гишүүд хүлээлтийн байдалтай байсан юм.
МАН бол улс төрийн ууган хүчин. МАХН-тай МАХН-гүй сонгуульд оролцох бүрэн боломжтой
Намын мөрийн хөтөлбөрөөс гадна МАХН-тай эвсэх эсэх асуудлыг эцэслэх уг хуралдаан олон нийтийн анхааралд байгаа. Тиймээс бид энэ талаар Бага хурлын гишүүдийн байр суурийг сонирхоход аль нэг санал илүү давамгай байдал ажиглагдсангүй. Өөрөер хэлбэл, гишүүдийн зарим нь МАХН-тай нэгдэхийг эрс эсэргүүцсэн төдийгүй “Юун төлөө Хувьсгалт гэдэг үгийг халж, Ардын нам хуучин нэрээ сэргээсэн билээ. Тэгээд ч өрх тусгаарлаад явсан намтай эргэж нэгдэх шаардлагагүй. МАН бол улс төрийн ууган хүчин. МАХН-тай МАХН-гүй сонгуульд оролцох бүрэн боломжтой’’ гэсэн бол нөгөө хэсэг нь өөр байр суурьтай байв. Тухайлбал, “МАН, МАХН хоёр угшил нэгтэй нам. Хоёр намын гишүүд дэмжигчид ч гэсэн нэг байр суурьтай байдаг учраас эвсэхэд буруудах эүйлгүй. Хуулиар нэгдэх боломж байхгүй учраас эвсээд явахад болохгүй гэх газаргүй” гэж байлаа. Ямартай ч Удирдах зөвлөлийн төвшинд шийдсэн асуудлыг хоер намын Бага хурлаас эцэслэн шийдвэрлэх юм байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хоёр нам дээрх асуудлаар үргэлжлүүлэн хуралдсанаар шийдвэрээ гаргах аж. Хоёр намын ажлын хэсэг сар гаруйн хугацаанд эвсэх асуудлаар ярилцсан бөгөөд нэгдсэн шийдэлд хүрчээ. Бага хурал эхлэхтэй зэрэгцэн хоёр намын ажлын хэсгийн ахлагч нар Төрийн ордонд нарийвчилсан мэдээллийг өгсөн юм.
Сонгуулийн мандатыг 68:32-оор тохирчээ
Хоер намаас ажлын хэсэгт орж ажилласан Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар өчигдөр ажлын хэсгийн төвшид тохиролцсон асуудлын талаар мэдээлэл өгпөө.Эвсэх асуудлаар ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд арав гаруй удаагийн уулзалт хийснээр зарчмын хувьд санал нэгдсэн гэдгийг тэд мэдээллийн эхэнд онцолсон. Тухайлбал, МАН, МАХН гуравдугаар сарын нэгэн буюу Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэсэн цагаас эхлэн эвсэх эсэх талаар ярилцаж эхэлсэн байна. Өчигдөр / уржигдар/ оройны байдлаар намууд үндсэндээ бүх асууд- лаар санал нэгдсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зуржээ. Ингэснээр өчигдөр орой эхэлсэн МАН- ын Бага хурлаар дээрх шийдвэрийг хэлэлцэж эхэллээ. Харин өнөөдөр болох МАХН-ын Бага чуулганаар асуудлыг хэлэлцсэнээр эцсийн дүн гарна.
Сонгуулийн хуулиар намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө маргааш буюу лхагва гаригийн 18.00 цагаас өмнө Аудитын өрөнхий газарт хүргүүлэх учиртай
Сонгуулийн хуулиар намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө маргааш буюу лхагва гаригийн 18.00 цагаас өмнө Аудитын өрөнхий газарт хүргүүлэх учиртай. Тиймээс хоёр намын эцсийн шийдвэр өнөөдөр эцэслэн гарах бололтой. МАН, МАХН- ын ажлын хэсгийнхэн гарын үсэг зурснаар сонгуулийн мандатыг 68:32 хувиар то- хирсон байна. Тухайлбал, УИХ-ын 76 мандатын 51 нь МАН-д, үлдсэн 25 нь МАХН-д ногдоно гэсэн үг. Үүнийг 48 тойрогт харьцуулбал, МАН 33, МАХН 15 тойрогт хүнээ нэр дэвшүүлэх аж. Харин жагсаалтын 28-ын 10-т МАХН, 18-д нь МАН-ын нэр дэвшигч байх юм байна. Ингэж жагсаалтыг эрэмбэлснээр МАН- ын гурван нэр дэвшигч тутмын нэг нь МАХН-ын гишүүн байх аж. Жишээлбэл, хоёр намын эвслээс УИХ-д 15 хүнийг оруулахар болоход 10 нь МАН-аас, тав нь МАХН-аас байна гэж эхний байдлаар тохирчээ.
Ажлын хэсгийн хэлэлцээр дэмжлэг хүлээвэл эвслийн бүлгийг М.Энхболд тэргүүлнэ
Хэрвээ хоёр намын Бага хурал, Бага чуулганаар ажлын хэсгээс гаргасан шийдвэрийг дэмжвэл эвсэл байгуулж таарна. Харин энэ тохиолдолд эвслийн бүлгийг М.Энхболд тэргүүлэх бол Удирдах зөвлөлийн даргаар Н.Энхбаярыг томилохоор ярилцжээ. Түүнчлэн хамтын .ажиллагааны гэрээнд өөр ямар асуудлаар тохиролцсон талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хариуцлагаа хамтдаа үүрэх, амласан амлалтуудаа тууштай биелүүлэх, эвслийг бат бэх байлгах, тогтвортой ажиллуулах зорилгоор УИХ- ын дарга, Ерөнхий сайдыг квотоос гадуур хоёр нам ээлжлэн нэр дэвшүүлнэ гэж тохирсон. Квот гэдэг нь Монголын ард түмэн МАН, МАХН-ын эвсэлд санал өгч, ялалт байгуулсан тохиолдолд УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүний сонгуу- лийн бодит дүнг үндэслэж, хуваарилах зарчмыг барина. Мөн Орон нутгийн сонгуульд эвсэл болж оролцоно.
Ингэхдээ 2012 оны тухайн орон нутгийн сонгуулиар намуудад өгсөн санал, ИТХ дахь суудлын тоог харгалзан тухайн орон нутгийн намын байгууллагууд гэрээнд харилцан тохиролцоно гэдэг заалтыг оруулсан. Харин ИТХ-ын дарга, Засаг дар- гын асуудлыг сонгуулийн үр дүнд үндэслэж шийднэ. Нэг үгээр хэлбэл, энэ бүх хэлцлийг Монгол Улсын эдийн засаг хямарчихсан, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа нөхцөлд МАН, МАХН улс төрийн хариуцлагаа өндөржүүлж энэ сонгуульд ялахаас өөр аргагүй боллоо. Ингэж байж улс орны эрх ашиг, ард түмний нийтлэг эрх ашгийг хангана гэж үзэж энэ гэрээ хэлцлийг хийсэн” гэлээ. Үүнээс гадна улс төрийн бүх төрлийн хэлмэгдүүлэлтийг эогсоохын төлөө хамтраад сонгуульд орж байх үөд эсвлээс нэр дэвшигч аль эсвэл нэг субьектийг нь хууль хяналтын байгууллагын зүгээс зогсоох, оролцуулахгүй байх оролдлого гарвал хоёр нам хамтарч тэмцэнэ гэдгийг ч хэлсэн. Нөгөөтэйгүүр ийнхүү угшил нэгт хоёр нам сонгуульд эвсч орохоор болсон нь цаашид нэгдэх талаар ярьж таарна гэдгийг Ч.Улаан гишүүн хэлсэн.
Ийнхүү МАН, МАХН шийдэлд хүрсэн ч Сонгуулийн хуулийг одоогийнхоор явуулах эсэхийг Цэцийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар УИХ-ын гишүүн болох Үндсэн хууль зөрчсөн гомдпыг иргэн Д.Банзрагч Үндсэн хуулийн Цэцэд гаргаад буй. Энэ асуудпаар Цэц маргаан үүсгэсэн бөгөөд энэ сарын 22-нд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэх юм. Цэцийн уг хуралдаанаас бүх асуудал шийдэгдэнэ.
Дугаар шилжих мөчид буюу 19.30 цагийн үөд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ц.Даваасүрэн тэргүүтэй таван хүн МАН-д албан ёсоор элсч, Бага хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа.