МАХН дэд дарга, генсекээ сонголоо
2016.03.28

МАХН дэд дарга, генсекээ сонголоо

МАХН-ын Бага чуулган өнгөрсөн баасан гаригт хуралдаж намын удирдлагууд болон Гүйцэтгэх товчооны гишүүд нь бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна.

Тус хуралдаанаар зарим томилгоо хэлэлцсэн бөгөөд намын дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ- ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян нарыг сонгожээ. Мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатарыг сонгосон байна. Тэрээр өмнө нь тус намын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Мөн УИХ-ын дэд дарга Л.Цог, Г.Шийлэгдамба нарт хариуцлага тооцож, намд хашиж байсан албан тушаалаас нь чөлөөлжээ. Ирэх сард эхлэх УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Эрүүл мэнд, спортын сайдын томилгоог хэлэлцэх гэж байгааг олон талын эх сурвалж хэлж буй. Тэгвэл энэ албан тушаалд нэр дэвшигчээ МАХН-ынхан хэлэлцэн шийдсэн гэх мэдээлэл байна.