МАН, МАХН-ын гишүүд Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
2016.03.01

МАН, МАХН-ын гишүүд Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

"Эх орончдын өдөр"-ийг МАН, МАХН хамтран тэмдэглэж, Чингис хааны талбайд Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Тус ёслолын үйл ажиллагаанд МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад улс төрчид оролцлоо.

Тэд өнөөдөр Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулж, телевизийн хэлэлцүүлэг нэвтрүүлэг бэлтгэж, орон нутагт ч хамтран тэмдэглэхээр төлөвлөжээ.

Энэ онд Монгол Улсад анхны намыг байгуулсны 95 жилийн ой тохиож байна. Монголд төдийгүй Азид анхны нам байгуулагдсан энэ түүхэн, тэгш ойг хамтран тэмдэглэх нь зөв гэж МАН болон МАХН-ын удирдлагууд үзжээ.