Сэтгэлгээ, арга барил, хандлага, шалгуураа өөрчлөх шаардлага тавигдаж байна
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2016.02.01

Сэтгэлгээ, арга барил, хандлага, шалгуураа өөрчлөх шаардлага тавигдаж байна

МАХН Онц их хурлынхаа  таван  жилийн  ойг “Хөгжлийн хувьсгал” нэрийн дор өнгөрсөн лхагва гаригт буюу нэгдүгээр сарын 27-нд МҮЭСТО-д тэмдэглэсэн билээ. “Хөгжлийн хувьсгал” хүндэтгэлийн ёслол дээр Сангийн сайд асан Ч.Улааны хэлсэн үг.

Улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдалд нухацтай судалгаа  хийж, бодитой дvгнэлт гаргаж хөгжил дэвшилд хvргэх бодлогоо тодорхойлох нь хариуцлагатай улс терийн хvчний чухал зорилт байдаг. МАХН Монголоо туурга тусгаар , бие даасан улс болгох vндэсний хөдөлгөөнийг удирдан манлайлж тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж , хамгаалан бэхжvvлж хөгжил дэвшлийн замаар замнуулан өдий хvргэсэн улс төрийн ууган хvчин учир энэ асуудалд ямагт ач холбогдол өгч иржээ.

Манай улсын нийгэм, эдийн засгийн байдал өдрөөс өдөрт хурдацтай өөрчлөгдөж, цар хvрээ нь тэлсээр байна. Гэхдээ бvх зvйл хvссэнээр сайн сайхан болчихоогvй. Бид улам олон шийдвэрлэгдээгvй асуудал, хvндрэл бэрхшээлтэй тулгарсаар байгаа . Vvнд олон шалтгаан,  гадаад, дотоод нөхцөл байдал нөлөөлж байдаг. Эдийн засгийн бодлогоо оновчтой тодорхойлоогvй, vйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж чадаагvй, нэгдсэн удирдлага, зохицуулалт алдагдсан , засаглах чадвар суларсан зэрэг биднээс хамаарсан шалтгаанаар асар их боломж, цаг хугацааг алдаж байна.

МАХН-ын эдийн засгийн бодлого, тvvхэн уламжлал Манай намын эдийн засгийн бодлого нь vндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөнийг манлайлж, эх орноо харийн дарангуйллаас чөлөөлж ,сульдан доройтсон төрөө сэргээн бэхжvvлэх тэмцлийн дунд боловсрогдож  Vндсэн хуулиудаар баталгаажиж,  боловсронгуй болон хэрэгжсээр , тvvхэн сургамжаа vлдээсээр ирсэн нь тvvхээс тодорхой байна. Намаас 1921 онд багтаан  намын одоо даруй эрхэм чухал болгон явуулбал зохих зvйлvvд, нам засгаас ойрын vед гvйцэтгэх бодлого зэрэг баримт бичиг баталж,эдийн засгийн vндсэн бодлогыг тодорхойлсон байдаг.

Ардын засаг гадаадын капиталыг шахан гаргах, тэдэнд төлөх өрийг хvчингvй болгох, албан татварын журам тогтоох, vр тариа, хvнсний ногоо тариалах, мал аж ахуйгаас гарах тvvхий эдийг боловсруулах vйлдвэрийн газар байгуулах, газрын хөрсөн дээрх болон тvvний хэвлий дэх баялгийг олборлон ашиглах зэрэг зорилтыг хэрэгжvvлэх ажилд шуурхайлан орсон байна. Манай улсын анхны Vндсэн хууль 1924 онд батлагдаж улсын эдийн засгийн дотоод ба гадаад бодлогын тухай, аж ахуй явуулгын тухай зэрэг бодлогыг тодорхойлсноор олон салбар бvхий эдийн засгийг бий болгох,гадаадын улс орнуудтай эрх тэгш харьцааг хөгжvvлэх зорилтыг өргөн хvрээтэйгээр хэрэгжvvлжээ. ЗХУ аас 1925 онд нэг сая, 1926 онд 0.6 сая рублийн зээл авч эдийн засгаа хегжvvлэхэд ашиглаж байжээ.Дэвшvvлсэн зорилтууд хэрэгжсэнээр дан ганц мал аж ахуй дээр суурилсан эдийн засгийн бvтэц өөрчлөгдөж, чанарын ахиц гарснаар 1940 он гэхэд цар хvрээ нь 15 дахин өссөн байна.

 Манай улсын шинэчлэн найруулсан хоёрдахь Vндсэн хууль 1940 оны зургадугаар 30-нд батлагдаж улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжvvлэх зорилтыг дэвшvvлсэн байна. Улс орноо төлөвлөгөөний vндсэн дээр хөгжvvлэх, ХАА-г эрчимтэй хөгжvvлэх, атар газар эзэмших, малыг нийгэмчлэх, ХАА-н нэгдэл байгуулах, өмчийн гурван vндсэн хэлбэр бvхий эдийн засагтай болох зорилтуудыг хэрэгжvvлснээр манай орны аж vйлдвэр, зам тээвэр, дэд бvтэц, ХАА, газар тариалангийн салбарууд vсрэнгvй хөгжиж ,орчин цагийн эрvvлийг хамгаалах, боловсролын систем бэхжин хөгжсөнөөр социалист vйлдвэрлэлийн харилцаа бодит зvйл болжээ. Манай улсын гурав дахь Vндсэн хууль 1960. Оны долдугаар сарын 06-нд батлагдаж аж vйлдвэрийн салбарыг тvлхvv хөгжvvлж социализмын суурийг байгуулах, бvтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хамтын нийгэмлэгийн орнуудын зээл, тусламжаар хийх зорилтыг дэвшvvлэн хэрэгжvvлжээ.

 Ардчилсан шинэчлэлтийн vе дэх МАХН-ын хөгжлийн бодлого, бодит байдал Монголд 1990 оноос өрнөсөн ардчилсан шинэчлэлтийг баталгаажуулж Ардчилсан шинэ Vндсэн хуулиа баталж эх орондоо хvмvvнлэг , иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжvvлэх зорилтыг хэрэгжvvлэх замаар зах зээлийн харилцаанд шилжиж эхлээд 25 жилийг ардаа орхижээ. Олон намын тогтолцоонд шилжсэн олон ургалч vзэл, ил тод байдлын нөхцөлд МАХН ард тvмнээсээ мандат авч төр , засгийн эрх барих өрсөлдөөнд шударгаар оролцож тэргvvлэх vvргээ амжилттай гvйцэтгэсээр байна.Шинэ , ардчилсан vндсэн хуулиа хэрэгжvvлэх явцад зургаан удаа ард нийтийн ардчилсан сонгууль явуулж, vр дvнгээр нь 13 Засгийн газар байгуулагдан ажилласан байна.Vндсэн хууль  хэрэгжсэн 30 гаруй жилийн дотор 6.7 тэрбум долларын зээл тусламжаар хөрөнгө оруулалт хийснээр улс ардын аж ахуйн бvх салбарыг хамарсан өргөн хvрээтэй бvтээн байгуулалт өрнvvлжээ. Эдийн засгийн бvтцэд Аж vйлдвэрийн салбар тэргvvлэх болж , улс ардын аж ахуйн материаллаг бааз суурь бэхжиж Монгол Улс  эрчимтэй хөгжлийн замд орсон байна. МАХН өнгөрсөн зууны 1990-ээд он хvртэл төр, засгийн эрх барих хугацаандаа гурван vндсэн хуулийг хэрэгжvvлж улс орныхоо эдийн засгийг дорвитой хөгжvvлж чадсан амжилт нь эдийн засгийн хөгжлийн нэгдсэн бодлоготой,нэгдмэл  удирдлага зохицуулалттайгаар бодлогоо тууштай хэрэгжvvлж байсантай холбоотой байна .

Энэ хугацаанд манай улсын эдийн засаг өсч уруудаж байсан ч хэмжээ ,цар хvрээ нь нэмэгдсээр ирсэн. ДНБ-ий өсөлт 1990 онтой харьцуулахад 10 дахин өсч, улсын төсвийн хэмжээ 15 дахин нэмэгджээ.Ард тvмний амьдралын чухал хэрэгцээг хангахад ахиц дэвшил гарч байгаа. Гэвч хvсэн хvлээсэн vр дvнд хvрч чадсан уу, ижил гараанаас шилжилтийг эхлvvлсэн бусад улс орнуудаас хоцорч байгаа нь ямар учиртай вэ гэдэг асуулт байнга тавигдсаар байдаг.Шилжилт хийсэн 25 жилийн хугацаанд гарсан ахиц өөрчлөлт, vр дагаврыг ардчилсан сонгуулиар эрх авсан улс төрийн намууд, тэдгээрийн байгуулан ажиллуулсан ЗГ-ын бодлого ,vйл ажиллагааны vр дvнгээр дvгнэх нь зvйн хэрэг юм.

 Энэ хугацаанд МАХН дангаараа хоёр удаа,эвслээр нэг удаа , Ардчилсан холбоо эвсэл нэг удаа, МАН, АН хамтарч нэг удаа, АН  эвсэж нэг удаа  төрийн эрх барьсан байна.1992-1996 онд, 2000-2004 онд ажилласан МАХН ын ЗГ-ын vед , 2004- 2008 он, 2008-2012 онд эвслийн ЗГ -ын ажилласан vед эдийн засагт еселт гарч байсан байна. Зарим жилvvдэд эдийн засгийн өсөлт тогтвортой биш байж хямрал, уналт гарч хvнд сорилттой тулгарч байсан нь бидний нэгдсэн бодлого, удирдлагагvй, тогтворгvй, чадвар муутай vйл ажиллагаанаас шууд хамааралтай байсан гэж vзэх vндэстэй байна. 
  Шилжилтийн хугацаанд 13 ЗГ байгуулагдан ажилласнаас тав нь л Үндсэн хуулийн  vзэл санааны дагуу бvрэн эрхийн хугацаандаа улс орноо хөгжvvлэх мөрийн хөтөлбөрөө боловсруулан батлуулж ажилласны гурав нь МАХН-ынх байжээ. Мөн энэ хугацаанд бvрэн эрхийн хугацаагаа дуустал тогтвортой ажилласан ЗГ хоёр байгаа нь дангаараа байгуулсан МАХН-ынх байна. Чухам энэ vед л улс орны эдийн засагт ахиц дэвшил гарч эдийн засаг өсч, бодлогын томоохон өөрчлөлт , vр дvн гарч байсныг тvvх харуулж байна.

Тухайлбал, шилжилтийн шокийг гэтэлж эдийн засгийн уналт, санхvvгийн хямралыг зогсоосон,  картын системийг халсан, өмчийг хувьчилсан, төрийн сангийн нэгдсэн тогтолцоо бvрдvvлсэн, их өрийн асуудлыг шийдсэн, мянганы зам, эрчим хvч, мэдээллийн технологийн нэгдсэн сvлжээ бий болгосон, бvсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлсон зэргийг дурдаж болохоор байна. Шилжилтийн vед найман ЗГ өөрийн гэсэн мөрийн хөтөлбөргvй , огцорсон ЗГ -ын бодлогыг хэрэгжvvлнэ гэж ээлж өнгөрөөх маягаар ажиллаж байсан нь ажлын эрчим  саарах, төрийн албаны чадавх сулрах,  улс орныхоо нийтлэг эрх ашгийг хохироох ноцтой гажуудал гарахад хvргэж байсан гашуун сургамж vлдээсэн байна. МАН, АН-ийн ЗГ-ын vед Оюутолгойн гэрээг Монголын талд туйлын ашиггvй байдлаар байгуулсан, АН-ын шийдлийн ЗГ-ын vед Дубайн гэгдэх луйврын гэрээнд нууцаар гарын vсэг зурсан, Таван толгойн ордыг ашиглах болчимгvй санал оруулж илчлэгдсэн, мөн Гацууртын ордыг гадныханд найр тавьж өгөх, тvvхэн дурсгалт Ноён уулаа ухуулах саналыг дахин дахин зvтгvvлж байгаа зэргийг дурдаж болох байна. Ийм гажуудал гарч байсан нь төрийн эрх барих улс төрийн хvчнvvдийн төлөвшил, засаглах чадавх, хариуцлагатай шууд холбоотой байна. 

Ардчилсан холбоо эвсэл эрх барьсан 1992-1996 оны хугацаанд ЗГ дөрвөн удаа, АН хамгийн олон мандат авсан 2004-2008 онд ЗГ гурван удаа ,МАХН,  МАН эрх барьсан  2008-2012 онд гурван  удаа, АН эрх барьсан 2012- 2016 онд ЗГ хоёр удаа  солигдож байжээ. Шилжилтийн хугацаанд улс орны маань нийгэм, эдийн засгийн хөгжил уруудаж өгсөж , vзэл баримтлал, стратеги нь огцом өөрчлөгдөж савлаж, ололт  амжилт, уналт хямрал ээлжилсэн туйлын тогтворгvй байсан. Энэ нь эрх баригч хvчнvvд хэт улстөржиж бие биенийхээ бодлого , vйл ажиллагааг vгvйсгэж, бvхнийг шинээр эхлэхийг оролдож уламжлал, шинэчлэлийн зарчмыг алдагдуулснаас илvv vр дvнд хvрэх боломж, цаг хугацааг ихээхэн алдагдуулсан байна. Ийм хариуцлагагvй байдлын улмаас бид шилжилтийг хамт эхлvvлсэн улс орнуудаасаа хөгжлийн тvвшингээр, ард иргэдийн амьжиргааны чанарын vзvvлэлтvvдээр хол хоцорсон байгаа төдийгvй гадны бодлогын нөлөөнд автах , баялгийн хараалд өртөх, голланд өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй тулгарчээ. МАХН эрх барьж байх vедээ тухайлбал 1995-1996 онд  МУ ын vндэсний хөгжлийн vзэл баримтлалыг, 2007-2008 онд МУ-ын Ерөнхийлегчийн санаачлагаар Эдийн засгийн хөгжлийн цогц бодлогыг боловсруулан батлуулсан байдаг ч хэрэгжилтийг тууштай зохион байгуулж чадаагvй байна.

Монголын төр хөгжлийн vзэл баримтлал, чиглэл тодорхойлсон 300-аад баримт бичиг баталсан байдаг ч хэрэгжилт нь туйлын тодорхойгvй байгаагаас vзвэл бодлогын баримт бичиг гаргаад л мартдаг хариуцлагагvй явдал зуршил болжээ.Монголчууд бид нийтлэг эрх ашиг ,нэгдсэн бодлого, удирдлага зохицуулалтад захирагдах, бодлогоо  тууштай хэрэгжvvлэх,  хариуцлага хvлээх чадвараа алдсан байна.

 Нийгэм , эдийн засгийн өнөөгийн байдал Манай улсын эдийн засаг хямралтай, хөрөнгө санхvvгийн хомсдолтойгоос нийгмийн амьдрал доройтсон, төр улсын идэвхтэй vvрэг,vйл ажиллагааны зохистой зохицуулалт алдагдсанаас улс төр тогтворгvй байх нөхцөл vvсээд  байгаа нь бодитой байна. Дэлхийн эдийн засгийн байдлыг урьдчилан тодорхойлж онож таамаглахад амаргvй, хувирамтгай байгаа нь vнэн боловч манай улсын хувьд илvv vр өгөөжтэй, хvчирхэг эдийн засагтай байх боломж байсан, байсаар ч байгаа. Гагцхvv тулгарч буй сорилт, бэрхшээлийг ухаалгаар даван туулж, байгалийн баялаг,хvмvvн капиталаа зөв удирдах нь л чухал. 

Энэ парламент, ЗГ- ын бvрэн эрхийн хугацаанд дорвитой өөрчлөлт, ахиц дэвшил гарсангvй. Одоо тийм vр дvн хvлээх хугацаа , боломж ч хомс болжээ.Vvссэн нөхцөл байдлаас дvгнэлт хийж  МАХН “ХӨГЖЛИЙН ХУВЬСГАЛ”-ын стратегиа тодорхойлох, тvvнийгээ хэрэгжvvлэх арга механизмыг боловсруулж эхлээд  байна. Ингэхдээ бид хөгжлийн эдийн засгийн арга зvй, зvй тогтлыг дээд зэргээр харгалзан vзэхийг хичээж байна.Тулгамдсан  асуудлын мөн чанарыг танин мэдэж, сэтгэлгээ, арга барил, хандлага, шалгуураа өөрчлөх шаардлага тавигдаж байгааг ойлгож байна.

 Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хөгжилд хvргэх зохистой бvтэц бий болгох Эдийн засгийн хөгжлийг ДНБ ний өсөлтөөр хэмжиж дvгнэж байгаа билээ. Уул уурхайн салбарын нөлөө ихтэй , гадаадын капиталын оролцоо огцом нэмэгдсэн энэ vед ДНБ ий өсөлт эдийн засгийн бодит байдлыг vнэн зөвөөр илэрхийлж чадахгvй байна. Эдийн засаг дэлхийд байхгvй өндөр хурдтай хөгжиж байхад ард тvмний нь амьдралд ямар ч ахиц өөрчлөлт гарахгvй ажилгvйдэл, ядуурал арилахгvй байгаа нь нэгийг хэлээд байгаа хэрэг. Өгөөжгvй, хоосон өсөлт байдаг гэдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолчихсон. Дэлхий дахин хөгжлийг хvртээмжтэй, тогтвортой өсөлтөөр хэмждэг болж байна. Бид ч ийм жишигт шилжих цаг нь болсон гэж vзэж байна. 

Хөгжлийн  эх vvсвэрийг бий болгох,зээл тусламж, хөрөнгө оруулалтын оновчтой бодлого явуулах талаарХөгжлийн дотоод эх vvсвэр хязгаарлагдмал манай орны хувьд гадаад эх vvсвэр, хөрөнгө оруулалтыг татах асуудал ойрын ирээдvйд хурцаар тавигдсаар байх болно.  Манай улс хуучин системийн vед харилцан туслалцах зөвлөлийн гишvvн орнуудын, шилжилтийн эхэнд хандивлагчдын хөнгөлөлттэй зээл, тусламжаар хөгжлийн эх vvсвэрээ бvрдvvлж байсан. Тэр vед манай эдийн засагт гадаад хvчин зvйлийн нөлөөлөл 20-30 хувьтай байжээ. Гэтэл Оюу толгойн төсөл хэрэгжснээр ГШХО-ын хэмжээ 4-5 дахин, импортын хэмжээ 2-3 дахин өссөний улмаас гадаад хvчин зvйлийн нөлөө 40-50 хувьд хvрсэн байна. Таван толгойн төсөл хэрэгжиж эхлэхэд энэ хэмжээ нэмэгдэнэ. Бид улам бvр гаднаас хамааралтай болж байна. Ялангуяа vндэстэн дамнасан корпорациудын нөлөө хурдацтай нэмэгдэж байгаа нь анхаарах асуудал мөн.  Ийм нөхцөлд гадны хөрөнгө оруулалтад хэт шvтэж авралын од мэтээр найр тавьж аялдан дагалдах нь ноцтой vр дагаварт хvргэж болзошгvйг мартах учиргvй. Оюу толгой төслийн сургамжийг vргэлж санаж байвал зохилтой. Бид харилцан ашигтай, өгөөжтэй хөрөнгө оруулалтыг хуулийн хvрээнд ямагт дэмжиж ажиллах болно. 

 Өрийн дарамтаас сэргийлэх, хөгжлийн бодлогод нийцсэн  зээл, хvvгийн бодлого хэрэгжvvлэх Хөгжлийн эх vvсвэрийг дотоодоос бvрдvvлэх боломжгvй улс орон гадаад зах зээлээс зээл авахаас өөр аргагvй байдаг. Авсан зээлээ vр ашигтай хөрөнгө оруулалт болгон ашиглаж чадвал улс орны хөгжилд тустай. МАХН эрх барьж байсан өмнөх тогтолцооны vед ЗХУ болон социалист системийн орнуудаас авсан зээлээр юу бvтээж босгосон, яаж ашигласныг манай ард тvмэн сайн мэддэг. Vр өгөөжийг нь ч хvртсэн. Тэр vед ашигласан зээлийг МАХН эрх барьж байх vедээ өөрийн талд нэн ашигтай нөхцөлөөр шийдвэрлэснийг мартдаггvй. МАХН бол зээлийг их бvтээн байгуулалт , хөгжлийн хөрөнгө оруулалт болгож чадаж байсан, авсан зээлээ хойч vедээ дарамт vvсгэлгvй шийдвэрлэж чадаж байсан  хариуцлагатай улс төрийн хvчин юм. Хэрвээ ЗГ-ууд авсан зээлээ vр ашигтай зарцуулж чадалгvй, төлбөр vйлчилгээг нь хугацаандаа хийлгvй хуримтлуулбал өр  болж хувирдаг. Өрийн хэмжээ хэрээс хэтэрвэл улс орон төлбөрийн дарамт, санхvvгийн хямралд өртөж сvйрэлд хvрдэг. Дараагийн Грек бол Монгол гэдэг мэдээлэл дэлхийд тарсан байгааг ч мэдэж буй. 

Өнөөдөр манай ЗГ-ын өрийн хэмжээ бараг 15 их наяд төгрөгт хvрээд байна.Манай улсын иргэн бvрт хамгийн багаар бодоход таван сая төгрөгийн , дундаж өрх бvрд 20 сая төгрөгийн өр ноогдож байна гэсэн vг. Шийдлийн ЗГ-ын эрх баригчид хуульд өөрчлөлт оруулж хамгийн их хөрөнгө оруулалт шаарддаг уул уурхай, эрчим хvч , төмөр замын салбарт авсан зээлээ ЗГ-ын өрийн тооцоонд оруулахгvй нуучихсан байгаа. Бид дотроо яаж тооцохоос vл хамаараад ЗГ нэгэнт зээл авсан л бол зээлээ  төлөх хариуцлагаас чөлөөлөгдөхгvй.Энэ байдлыг харгалзан vзвэл ЗГ-ын өр нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ.ЗГ-ын өр бол манай улсын нийт өр бас биш. Монгол Улсын өрийн нийт хэмжээ нь ЗГ-ын өр дээр хувийн хэвшлийн өр, уул уурхайн салбарт тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дvрмийн санд оролцсон хэмжээгээр хөрөнгө оруулагчдаас авсан зээлийн өрийн нийлбэрээр тодорхойлогддог. Ийм төрлийн өр сvvлийн vед, тухайлбал 2009 оноос хойш бий болсон.

Уул уурхайн томоохон төсөлд авсан ийм төрлийн зээл нь биднээс хамааралгvйгээр бидний баялгийн орлогоос  хөрөнгө оруулагчдын шийдвэрээр,vл маргалдах журмаар, эхний ээлжинд төлөгдөх нөхцөлтэй байна. Энэ шинж чанараараа хамгийн аюултай, далдуур байнга өсөн нэмэгдэж улс орон, ард тvмнийг ядууруулах сvйрлийн өр юм.Оюу толгойн жишээнээс авч vзэхэд хэдий хэмжээний ашигт малтмал олборлосон, хаана хэнд ямар vнээр борлуулсан, хэдий хэмжээний ашиг орлого олсон байгаад бид хяналт тавих боломжгvй. Дэлхийд дээгvvр vнэлэгдэж байгаа зэс, алтны ховорхон ордоо тавиад туучихлаа гээд халаглаж суухаас хэтрэхгvй.Дубайн гэрээгээр хөрөнгө оруулагчдын тайлагнасан зардлыг vг дуугvй хvлээн зөвшөөрч, өр болгон хvлээж авснаа төлж барагдуулахаар ЗГ тохироо хийчихсэн байна. Оюу толгой төслийн эхний шатны хөрөнгө оруулалтын явцад хөрөнгө оруулагчид 1.4 тэрбум долларыг тохиролцсон ТЭЗV-ээсээ илvv зарцуулсан, 1.8 тэрбум долларын санхvvгийн зөрчил гаргасан байгааг бид тогтоосон. Энэ бvгдийгээ хөрөнгө оруулалт болгон тайлагнаад манай баялгаар, бидэнд ирэх орлогоос эхний ээлжинд төлvvлэхээр болчихоод байна. 

Оюу толгойгоос хэзээ бидэнд ашиг, орлого ногдох вэ гэдэг асуултад ЗГ 2033 оноос гэж хариулж байгаа. Та бvхэн итгэж байна уу. Би л лав итгэхгvй байна,ногдол ашиг хvртэж чадахгvй гэж дэнчин тавьж маргалдахад алдахгvй гэдэгтээ итгэлтэй байна .

 Хөрөнгө оруулагчид төслөө ашигтай ажиллуулахгvй, өртөг зардлаа байнга нэмэгдvvлж хэтрvvлж, vргэлж зээл авч хөрөнгө оруулсан банкууддаа төлбөр төлж ногдол ашиг гаргахгvй байж чаддагийг мэдэх учраас тэр.Ийм байх онцгой эрхийг  хувь нийлvvлэгчдийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад олгочихсон байгаа.  ЗГ энэ төсөл хэрэгжиж эхэлснээр бидэнд урьдчилгаа төлбөр өгнө,хуулийн дагуу албан татвараа төлнө, дээр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө. Манай аж ахуйн нэгжvvд, ажилчид ажилтай болно, орон нутагт хөрөнгө оруулалт хийгдэж бvх юм сайхан болно.Та бvхэн тэвчээртэй хvлээж бай, шvvмжилж шаардлага тавихгvй бай гэж байна.Итгэж байна уу, би л лав итгэж, ЗГ-ыг дэмжиж чадахгvй байна. Бид урьдчилгаа төлбөр авч vзсэн. Богинохон хугацаатай өндөр хvvтэй олгогдсон зээл л байдаг юм.Анхны авсан урьдчилгаа төлбөрөө хvvтэй нь татварын орлогоосоо суутгуулаад явж байгаа. 

Орон нутагт хандив, тусламж өгч дэмжлэг vзvvлж байгаа тухай ЗГ ч, хөрөнгө оруулагчид ч их ярьдаг. Гэхдээ тvvнийгээ зээл болгож бvртгээд хvv тооцоод явж байгаагаа хэлдэггvй.  Vнэн хэрэгтээ өндөр хvvтэй, хатуу нөхцөлтэй зээл шахсан л хэрэг.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн vйл ажиллагаа явуулж, орлого олж байгаа учраас хуулийн дагуу орлогын албан татвар төлөх нь зvйн хэрэг. Бусад татвар, хураамжийг ч мөн адил төлөх л vvрэгтэй. Бvх л аж ахуйн нэгжvvд татвараа төлдөг. Харин Оюу толгой хөрөнгө оруулагчдын эхний шатанд төлсөн нэмvv өртгийн албан татвараа хөрөнгө оруулалт болгон xvv тооцож буцааж авахаар ЗГ аар зөвшөөрvvлчихсэн байгаа. 

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аль ч уул уурхайн vйлдвэрлэл эрхлэгч төлөх хуультай.  АМНАТ бол ард тvмний өмч газрын доорх баялгийг ашиглах эрх авсныхаа төлөө төлж байгаа төлөөс юм. Дэлхийн бvх улс орнуудад ийм л байдаг. Хөрөнгө оруулагчид Монголыг л онцгой анхаараад халамжлаад , гялайлгах гээд АМНАТ төлөх болж байгаа хэрэг огт биш. Харин ч дэлхий нийтийн жишгээс нилээд доогуур тvвшингээр , хөнгөлөлттэй нөхцөлөөр төлөхөөр биднээс дэмжлэг авсанаа мартах есгvй. 

 Эдийн засгийн агуулгаараа хуулийн дагуу төлөх эдгээр татвар хураамж нь зардлын ангилалд багтдаг бөгөөд зардал нь орлогоороо нөхөгддөг, цаана нь цэвэр ашиг нь vйлддэг зvй тогтолтой. Бизнес эрхлэх, хөрөнгө оруулахын утга учир vvнд л байдаг.

Монголчууд бид дэлхийд хосгvй баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, бvтээгдэхvvн болгож худалдаж борлуулаад олсон орлогоороо гаргасан зардлаа, хөрөнгө оруулагчаа, зээлээ нөхөөд арвин их ашиг олж, улс орноо хөгжvvлнэ, хvн бvхэн хангалуун сайхан амьдарна гэж л мөрөөдсөн. Бидний мөрөөдлийг биелvvлэх ашиг маань хэзээ, хаанаас гарч ирэх нь ойлгомжгvй болсоор байна. Гэтэл өнөөдөр хөрөнгө оруулагчид, ЗГ ам уралдан Оюу толгойн ордыг ашиглаад олох орлого  нь гарсан зардлаа чадан ядан хааж байгаа тухай л ярих боллоо. Бидний итгэл найдвар болсон  асар их баялаг, багаар бодоход бодитой байгаа 30  сая тонн зэс, зургаан тонн алт маань vнэд хvрч зардлаа нөхөх орлого олж чадахгvй, өрөнд орох болоод байгаа нь даанч хачирхалтай. Хөрөнгө оруулагчид зохиомлоор, зориудаар зардлаа хэдэн арав дахин өсгөж бичих замаар бидний баялгийг дээрэмдэж байна. Эдгээрээс дутахгvйгээр олон асуудлыг судалж, боловсруулах шаардлага хурцаар тавигдаад байна. Тухайлбал,төлбөрийн тэнцлийн алдагдлыг арилгах, гадаад валютын нөөц, хуримтлал бvрдvvлэх, баялгийн шударга хуваарилалтыг бий болгох, баялгийнхаа эзэн нь байж vр ашигтайгаар эргэлтэд оруулах, байгаль орчинтойгоо зохицон хөнөөлгvй хөгжих Монгол загварыг бий болгох, хөгжлийн хэрэгцээг хангах нийгэм, эдийн засаг, улс төрийн зохион байгуулалтын төр , засгийн vйл ажиллагааны бvтэц механизмыг бvрдvvлэх зэрэг .  

МАХН эдгээр асуудалд “Хөгжлийн хувьсгал” хийж хариулт өгөх учиртай болоод байна. Манай намаас “Хөгжлийн хувьсгал” хийх бодлого нь шинжлэх ухаанд суурилсан, алсын хараатай, залгамж чанартай хууль тогтоомжид нийцсэн, уялдаа холбоо нь хангагдсан байж Монгол Улсыг олон тулгуурт эдийн засгийн бvтэцтэй, өрсөлдех чадвартай, тогтвортой хvртээмжтэй өсөлтийг хангасан өндөр хөгжилтэй болгох зорилтыг агуулсан байх учиртай. Ийм зорилт дэвшvvлж хэрэгжvvлэх боломж бий бөгөөд харин тvvнийгээ хэрэгжvvлэх эрхээ ард тvмнээсээ авч, дэмжлэгийг нь хvлээх хэрэгтэй. Манай намын улс төрийн тэмцлийн эрхэм зорилго, утга агуулга чухам vvнд оршиж байгаа гэж ойлгож байна. Энэ зорилтыг хэрэгжvvлэхэд олон тvмнийг манлайлах уухай цуурайтуулсан тэмцэгчид,эвээ сахиж зарчмаа дагасан журамт гишvvд , нийтлэг эрх ашгаа хамгааалагч эх оронч иргэдийн санаачлага, зvтгэл юу юунаас чухал болоод байна. Журмын нөхөддөө баярлалаа.