Мэндчилгээ
Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй
2016.03.01

Мэндчилгээ

Нийслэлчүүд ээ! Эрхэм журмын нөхөд өө, гишүүд дэмжигчид ээ! 

Эх орончдын баярын өдөр Монгол Улсад улс төрийн нам үүсч байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Монголын нийт иргэд, сонгогчдодоо Нийслэлийн МАН хорооны Тэр­гүүлэгчид, намын мянган мянган гишүүн, дэмжигчдийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүх нийг ерөөн мэндчилж байна. 

Нийслэлийн МАН­ын байгууллага нь 50 мянга гаруй гишүүнийг эгнээндээ баг таасан МАН­ын нөлөө бүхий улс төрийн байгууллага билээ. 

МАН­ын хороо нь нийслэлийн бүх дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж, НАМЗХ, НАМЭХ, НАМОХ, Ахмадын холбоод иргэдийн бүх давхарга, төлөөллийн дунд олон талт ажил өрнүүлж, намын шийдвэрийг нийслэлд хэрэгжүүлж, намын ажлын арга барил, менежментээ орчин үеийн улс төрийн намын төвшинд хүргэхийг зорьж байна. 

Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хичээнгүйлэн зүтгэж, МАН­ ын бодлогыг хэрэгжүүлэх үйлсийг үргэлж манлайлан, өөрсдийн оюун ухаан, мэдлэг боловсрол, ажил бүтээлээ зориулж ирсэн үе үеийн ахмад буурлууд, эх орончид, намын гишүүд, дэмжигчид Та бүхнээрээ бид бахархаж бүтээсэн үйл хэрэг тань ямагт талархаж байдаг.

Монголын эх орончдын цөм болсон МАН­аас явуулж буй өнөөгийн үйл ажиллагаа нь Монголын нийгмийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүн ардынхаа сайн сайхны төлөө чиглэгдэж ирсэн түүхтэй.

Журмын нөхөд та бүхэн МАН­ынхаа үйл хэрэг,шинэчлэлт, дахин сэргэлтийн бодлогыг дэмжиж, намдаа урьдын адил түшиг тулгуур болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Манай нам үүсч байгуулагдсан анхны өдрөөсөө эх орныхоо тусгаар тогтнол, гэрэлт ирээдүйн төлөө хөдөлмөрлөж, бүтээж ирсэн, улс төрийн тулхтай байгууллага байсаар ирсэн, цаашид ч байх болно. Нийслэлчүүд маань аз жаргалтай байж, Монгол Улс маань мандан бадартугай, цэцэглэн хөгжих болтугай.

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГА ЦЭНДСҮРЭНГИЙН САНДУЙ