УИХ-ын гишүүн Су.Батболд өнгөрсөн 2010 онд дараах хөрөнгө оруулалтуудыг тойрогтоо хийсэн байна.
УИХ-ын гишүүн Су.Батболд
2011.05.09

УИХ-ын гишүүн Су.Батболд өнгөрсөн 2010 онд дараах хөрөнгө оруулалтуудыг тойрогтоо хийсэн байна.

2010 онд Төв аймгаас сонгогдсон УИХ-ын бусад гишүүд болох Д.Дондог, М.Энхболд, Н.Энхболд нартай хамтран аймгийн удирдлагын санал дээр үндэслэн Төв аймагт зайлшгүй хөрөнгө оруулах шаардлагатай тулгамдаад буй доорхи санхүүжилтүүдийг улсын төсөвт суулган шийдвэрлэсэн байна.

 

Үүнд:

  1. Зуунмод хотын 4 дүгээр дунд сургууль, Халдвартын эмнэлгийн өргөтгөл, “Ирээдүй” цэцэрлэгийг газрын гүний дулааны нөөцийг ашиглан дулааны эрчим хүчээр хангах 1 тэрбум 360.0 сая төгрөгийн санхүүжилт
  2. Төв аймгийн Борнуур, Жаргалант сумдыг төв замтай холбох 78.6 км хатуу хучилттай зам тавих 360.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал
  3. Улаанбаатар-Эрдэнэсантын 168.2 км хатуу хучилттай авто зам тавих 22 тэрбум 205.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал
  4. Зуунмод сумын цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх 700.0 сая төгрөгийн санхүүжилт
  5. Зуунмод хотод баригдаж буй 600 хүний суудалтай Спорт цогцолборын 469.0 сая төгрөгийн санхүүжилт
  6. Бүрэн сумын 10 ортой эмнэлгийн барилгын 383.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт
  7. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын их засварын 600.0 сая төгрөгийн санхүүжилт
  8. Баянчандмань суманд ЕБС-ийн барилгыг шинээр барьж эхлэх 500.0 сая төгрөгийн санхүүжилт
  9. Баян-Өнжүүл суманд ЕБС-ийн барилгыг шинээр барьж эхлэх 300.0 сая төгрөгийн санхүүжилт

10. Баянцогт суманд дотуур байрны барилга барих 140.0 сая төгрөгийн санхүүжилт

11. Бүрэн суманд цэцэрлэгийн барилга шинээр барих 150.0 сая төгрөгийн санхүүжилт

12. Цээл сумын ЕБС-ийн их засварын 170.0 сая төгрөгийн санхүүжилт

13. Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн хичээлийн “А” байрын дээврийн их засварын 150.0 сая төгрөгийн санхүүжилт

14. Сэргэлэн суманд баригдаж буй Махны үйлдвэрийн барилгын 200.0 сая төгрөгийн санхүүжилт

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.