Гишүүнд хандсан зарим иргэдийн асуудлыг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүн Су.Батболд
2011.05.09

Гишүүнд хандсан зарим иргэдийн асуудлыг шийдвэрлэлээ

2010 оны хугацаанд УИХ-ын гишүүн Су.Батболдод хандан гадаадад тэмцээнд оролцох замын зардал, гэр, мөнгөн тусламж хүссэн, зээлэнд хамруулах, Төрийн ордонтой танилцуулах, хэрэгцээт тоног төхөөрөмж олгохыг хүссэн, сургалтын төлбөрт дэмжлэг хүссэн, ажлын байртай болгохыг хүссэн, орон сууцны дэмжлэг, салбарын шагналд тодорхойлж өгөхийг хүссэн болон сум, орон нутагтай холбоотой гэх зэрэг нийт 259 өргөдөл, гомдол хүсэлт ирсэн байна.

Эдгээрийг тухай бүрт нь холбогдох албан тушаалтан, байгууллага, хувь хүмүүст нь хандан уламжилж шийдвэрлэсэн байна.

Үүнээс зарим шийдсэн хүвь хүмүүсийн асуудлуудыг дурдвал:

-Төв аймгийн нийт 27 сумдын иргэдээс гэр хүсч ирүүлсэн өргөдлүүдийг шүүн үээж,  сум, орон нутгийн удирдлагын тодорхойлолтыг үндэслэн 40 иргэнд 4 ханатай иж бүрэн гэр, 30 иргэнд 5 ханатай иж бүрэн гэр хүлээлгэн өгсөн.

-Өвөлжилт хүндэрсэн сумдын малчид болон санхүүгийн туслалцаа хүссэн мөн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэхийг хүссэн нийт 23 иргэнд 3 800 000 төгрөгийн мөнгөн тусламж

-Сургалтын төлбөрөө төлөх боломжгүй бүтэн болон хагас өнчин 4 оюутны материалыг хүлээн авч Сургалтын төрийн санд тодорхойлон ЗГ-ын 177-р тогтоолын дагуу буцалтгүй тусламжинд хамруулсан.

-Сумдын Засаг дарга, холбогдох төсвийн байгууллагын дарга нараас ирүүлсэн Салбарын Тэргүүн болон Хүндэт жуух бичигт тодорхойлж өгөхийг хүссэн нийт 28 иргэний материалыг хүлээн авч холбогдох Яамдад уламжлан шийдвэрлэсэн

-“Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн зээлэнд хамруулж өгөхийг хүссэн 17 иргэний хүсэлт, төслийг хүлээн авч, уламжлан шийдвэрлэсэн

-Архуст, Баянцагаан сумдын дунд сургуулиас компьютерийн туслалцаа хүссэн хүсэлтүүдийг хүлээн авч тус бүр 8 иж бүрэн компьютер, принтерийн хамт хүлээлгэн өгсөн бөгөөд өөрийн хариуцан ажилласан Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт, Сэргэлэн, Эрдэнэ сумдын ЗДТГ-т иргэдэд шуурхай, чирэгдэлгүй үйлчлэхэд зориулан нийт 27 иж бүрэн компьютер, хувилагчийн хамт хүлээлгэн өгсөн байна.

-Мөнгөнморьт сумын дунд сургуулийн хүсэлтийг хүлээн авч БСШУЯаманд уламжлан компьютерийн кабинет, 80 хүүхдийн сандал, ширээ олгуулсан

-Зуунмод сумаас Улаанбаатар хотын Их, дээд сургуульд суралцдаг сагсчин-оюутнуудын “Спрайт” лигт оролцуулах хүсэлтийг хүлээн авч Төв аймгийн Оюутан залуучуудын холбооны өмнөөс амжилттай оролцуулсан байна.

-Төв аймгийн Оюутан залуучуудын холбооноос өнгөрсөн 2010 онд “Оюутны спортын бага наадам”, “Төв аймгийн Оюутан залуучуудын холбооны ээлжит III чуулган”, “Танилцах үдэшлэг”, шинэ жилийн “Болор үдэш" цэнгүүнүүдийг зохион байгуулсан бөгөөд нийт 6 600 000₮-ийн төсвийг Тэргүүний хувиар гаргасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.