700 гаруй Ахмадад бэлэг өглөө
2010 оны 01-р сарын 27-ноос 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Архуст, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт сумдын болон багийн төвүүд дээр нийт 14 уулзалт зохион байгуулж 1399 иргэд, хөдөлмөрчидтэй уулзан, нийт сумдын 700 гаруй Ахмад настангууддаа Сар шинийн хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан.
Уулзалтуудын үеэр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд, нийгмийн халамжын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, “Хүний хөгжил сан”-гийн тухай болон цаг үеийн байдал, төрөөс зуданд нэрвэгдсэн малчдад үзүүлж буй тусламж, 2010 оны Улсын төсөв, Төв аймагт хэрэгжих хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийн иргэдийн сонирхсон 126 асуултуудад хариулт өгч, тайлбар өгсөнөөс гадна иргэд, албан байгууллагуудаас тавьсан 20 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч зохих шатны албан тушаалтан, яам, тамгын газрууд руу албан бичиг хүргүүлэн, хүсэлтийг уламжлан шийдвэрлэсэн байна.